“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг болно
“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг ирэх сарын 2-нд 10 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд болох гэж байна.

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн “Бид гэр бүлдээ хайртай” төслийн хүрээнд хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн нүдээр төсөөлөн илэрхийлсэн зургийн үзэсгэлэн гаргах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүн бүрт хүүхэд бүрийг хайрлах эерэг сайхан сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд хүргэх юм. Мөн аз жаргалтай гэр бүлийн төсөөлөн илэрхийсэн Монголын Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчдын жүжигчилсэн тоглолт болно.
 
Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн шилдэг гэр бүлээр шалгарсан гэр бүлүүдийн төлөөлөл мөн хүүхдүүдийн төлөөлөл оролцох аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.