“ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-т зориулж улаан тууз аялууллаа
Жил бүрийн 12 дугаар сарын 01-ны өдрийг “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. 2015 оны байдлаар дэлхий дээр 36,7 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байгаа судалгаа гарчээ. Манай улсад өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 62 хувийг 25-34 насны залуучууд, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Тиймээс ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг манай улс энэ жил “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.  

Энэ хүрээнд нийслэлийн Налайх дүүргээс “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-т зориулж дүүргийн төв гудамжаар тууз аялуулах арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд дүүргийн найман байгууллагын 40 орчим ажилтан, албан хаагч, “Голомт” цогцолбор сургуулийн 50 гаруй сурагч хамрагдаж ДОХ-ын эсрэг эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлэг тэмдэг болсон Улаан туузыг барьж аялууллаа.

Сонирхуулахад олны анхаарлыг ДОХ-ын асуудалд хандуулах зорилгоор Франк Мур хэмээх зураач 1991 оны 4-р сард “Улаан тууз”-ыг зурсан түүхтэй.  Тэрээр 17 жилийн туршид ДОХ-ын халдвар тээгч байжээ. Өнөөдөр “Улаан тууз”-ыг дэлхийн ХДХВ/ДОХ-ын асуудалд бие сэтгэл, амьдралаараа холбогдсон, ажил үйлс, бүх чадлаа зориулж яваа хүмүүсийн эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлэг тэмдэг болгон бүх дэлхий даяараа зүүдэг билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хииии 2016-12-01 04:03:58
    ингэж солиорч байхаар бүгдийг нь хамаад ДОХ-н шинжилгээгээ хийчих.
    202.179.23.62
    Мэдэгдсэн Хариулах