Улаанбаатарт газар хөдлөлтийн аюул ойрхон байна гэв
Нислэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Сүүлийн 10 гаруй жилд Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхжил идэвхтэй болж ирсэн байна. Сүүлийн 3 жилд гэхэд жилдээ 2500 орчим газар хөдлөлт зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрт бүртгэгджээ. Тиймээс газар хөдлөлтийн эрсдлээс ард иргэдийг хамгаалах, хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд авах арга хэмжээг зохион байгуулах байнгын ажиллагаатай зөвлөл байгуулагдсан юм.

Хуралдааны үеэр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах секторын эрхлэгч, доктор М.Өлзийбат хэлэхдээ “Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхжил, хүнд мэдрэгдэх хэмжээний хүчтэй газар хөдлөлтийн тоо ч бас нэмэгдэж байна. Нэг хоногт 200-300 удаа газар хөдөлж байсан тохиолдол ч бий. Өмнө нь хүчтэй газар хөдөлж байсан хагарлуудыг дагаад дахин идэвхжиж байна гэсэн үг. Үүнээс үзэхэд газар хөдлөлтийн аюул Улаанбаатарт ойрхон байна. Тиймээс үүнд бэлэн байх хэрэгтэй. Байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагаа ч үүнд чиглэгдэнэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт газар хөдлөлийг хэмжих, идэвхжилийг өндөр нарийвчлалтайгаар тасралтгүй хянах орчин үеийн 36 багаж хэрэгсэл байрлуулсан” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүү “Байнгын ажиллагаатай зөвлөлийн гол үүрэг нь Улаанбаатар хотод газар хөдөллөө гэхэд ямар зохион байгуулалттайгаар, ямар хүн хүчээр ажиллаж, эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэсэн зохион байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэх юм” гэв. Хуралдаанд оролцогсод Одон орон, геофизикийн хүрээлэн дэх газар хөдлөлтийн идэвхжилийг станцуудаар дамжуулан хянадаг лабораторитой танилцлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-05 07:06:01
    За та нар худлаа битгий шоудаж, ард түмний сэтгэл зүйгээр тоглоод бай!
  • Чонос овогтой Батсүрэн 2016-12-05 05:02:38
    чаддагаараа баахан үнэтэй багаж шахаж.Ингэж л гамшигтай тэмцэнэ.Энэ бол гамшигтай тэмцэх манай төрийн бодлого. Ганц молоток авсан нь дээр байж
  • sonjooch 2016-12-04 10:02:33
    Barilga oron suutsaa standartad niitsyylen barikhad ankhaar. Odoogiin under barilguudaas nurakhgyi uldekh ni nyden barimjaagaar 0.2-04kheterekhgyi dee.
  • zochin 2016-12-01 05:57:53
    Mongol hun amnii belgeer gedeg de.bitgii muu erlood bai.
  • ДОРЖ 2016-11-30 13:01:14
    Багажны тоог нэмж байрлуулаад ямар газар хөдлөлтийг зогсоох биш, түүний оронд газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барихаа л бодоочээ
  • Зочин 2016-11-30 10:55:06
    Гэр хорооллынхон тэсч хоцрох байх.Далай багш ирсэн монголчууд хохирол багатай даваасай билээ.Бурхан тэнгэр монголчуудыг өршөөг.
  • Зочин 2016-11-30 08:52:30
    Зүгээр байснаас арай дээр л юм биздээ, түүнээс биш жинхэнэ газар хөдөлвөл ч мэдэхгүй дээ хөл толгойгоо олохгүй юм болох байлгүйдээ, бурхандаа л залбирч суухаас
  • !!!!!!!!!!!!!!!! 2016-11-30 07:57:57
    Бурханд л залбирч суухаас өөрөөр манайхан газар хөдлөлтөөс хамгаалж, аварч чадахгүй л дээ!!! Япон бол сурчихсан, маш их туршлагатай атлаа л нэрвэгдэж л байдаг!!...
  • бэлэн байх 2016-11-30 07:03:25
    бэлэн байх n