Тусгай олимпийн тамирчид 13 алтан медальтай эх орондоо ирлээ
Хонг Конг Улсын Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат Зүүн азийн бүсийн тэмцээнээс манай тамирчид 13 алт, 11 мөнгө, 6 хүрэл медальтайгаар эх орондоо иржээ.

Энэ сарын 24-29-ны өдрүүдэд үргэлжилсэн тус тэмцээнд  БНХАУ, БНСУ, Тайвань, Макао, Хонконг, Монгол гэсэн зургаан орны  300 гаруй  тамирчин өрсөлдсөн байна. Манай улсын баг, тамирчид агаарын теннис, хөнгөн атлетик, боулинг, усан сэлэлт, ширээний теннис гэсэн таван төрөлд оролцжээ.  Улмаар 30 медальтайгаар эх орондоо ирээд байна.

Амжилт гаргасан тамирчдыг өнөөдөр УИХ-ын гишүүн асан С.Оюун, Монголын дауны холбооны захирал нарын хүмүүс хүлээн авч уулзаж, талархал илэрхийлэх юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-30 06:18:49
    баяр хүргэе. эх орныхоо нэрийг өндөрт өргөсөнд тань бахархаж бна шүү
    202.179.31.108
    Мэдэгдсэн Хариулах