Эрдэнэтийн 800 тэрбумын өрийг хэн төлөх вэ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчийн компаниудийн “Топ 10 өртөн”-ийг зарласан. Энэ жагсаалтыг Хөгжлийн банк 6.3 их наяд, Хадгаламж банк 1.3 их наяд төгрөгөөр тэргүүлсэн бол Эрдэнэт үйлдвэр 633.9 тэрбум төгрөгийн өртэйгөөр гуравдугаарт бичигдэж байна. Албан ёсны дүн ингэж гарч байгаа ч шалгалтаас “бултсан” өрийн хэмжээ 200 тэрбумыг даваад байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна. Ингэхээр Эрдэнэт үйлдвэрийн нийт өр 800 гаруй тэрбум төгрөгт хүрч байгаа аж.

Энэ өрийн 51 хувийг төр, 49 хувийг Монголын зэс корпораци хариуцна. Засгийн газар хөрөнгийн эх үүсвэргүй болонгуутаа Эрдэнэтээс мөнгө татдаг байсан тухай яриа бий. Тэгэхээр энэ өрийн тодорхой хувийг төр хүртсэн байх нь. Харин Монголын зэс корпораци Эрдэнэтээс нэг ч төгрөг аваагүй. Оросын талаас 400 орчим сая ам.доллараар 49 хувийг худалдаж аваад, Засгийн газрын аяыг харж, уридлагаар хангахыг нь хүлээж суухдаа ийм мэдээлэл сонсоно гэж санасан болов уу. Эрдэнэтийн 800 тэрбумын өрийн 49 хувь нь яах аргагүй Монголын зэс копорацийн хариуцах асуудал. Төр хувийн хэвшлийн хамтарсан анхны том үйлдвэр энэ бугшсан асуудлаа хэрхэн цэгцэлж, цаашид үйл ажиллагаагаа хэр явуулахаас хамааран, нийгэмд ийм статустай аж ахуйн нэгжийг хүлээж авах жишиг тогтох юм.

С.Рагчаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-12-08 03:31:08
    Төрийн хулгайч нар л төлнө. Тэр дундаа Элбэгдорж төлнө. Битгий улс төржөөд бай. Төр эргэх тэр үед яанаа хулгайчуудаа.
  • Elbegdorj oo!!!! 2016-11-30 11:08:14
    eb negdelgyi ezen todorhoigyi Mongol ylas haisaa yabj baigaagaan todorhoiloh chadbargyi boljee!!yynd ezen hyngyi tarchilgaan bna?....
  • Иргэн 2016-11-30 05:14:25
    Хятад Нямдорж, солиот Батзандан хоёроор төлүүл Эрдэнэтэд хайр зарлаад байгаа нь үнэн бол төлөх байлгүй