Жүжигчин А.Мөнгөнзул “IFFI GOA” ОУ-ын кино наадамд хүндэт зочиноор уригдан оролцжээ

Энэтхэг улсдаа хамгийн том,нэр хүндтэй “IFFI GOA” олон улсын кино наадамд Монголын уран бүтээлч хүндтэй зочиноор уригдан оролцсон байна.

Тодруулбал, Ази даяар зохион байгууллагддаг хамгийн том нэр хүндтэй энэхүү кино наадамд “ДОЗ ПЛАС” энтертайнмэнтын жүжигчин А.Мөнгөнзул хүндэт зочиноор уригдан оролцжээ. "ДОЗ плас" энтертайнментын "Элэг нэгтэн" кино ээлжит кино наадамд оролцоод иржээ. Тус киноны хувьд олон улсын хэд хэдэн кино наадамд оролцож байсныг уншигчид санаж буй биз ээ. Тус наадам нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд 6000 зочид төлөөлөгчид оролцсон байна. Мөн энэхүү наадам нь хамгийн өндөр шагналын сантай гэдгээрээ бусад наадмаасаа ялгардаг аж.

Дашрамд сонирхуулахад, “ДОЗ ПЛАС” энтертайнмэнтын бүтээл найруулагч ,жүжигчин Ш.Доржсүрэнгийн “ЭЛЭГ НЭГТЭН” уран сайхны кино Мумбай хотын Олон Улсын кино наадамд өрсөлдөж байгаа бөгөөд эцсийн шалгаруулалт энэ сарын эхээр болох аж. Одоогийн байдлаар эцсийн шалгаруулалтанд 7 кино шалгарч үлдээд байгаа бөгөөд түүний нэг нь “ЭЛЭГ НЭГТЭН” кино. Тун удахгүй Болливүдийн улаан хивсэн  дээр Монголын уран бүтээлчид алхах нь тодорхой болжээ.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • :::₮₮₮ 2016-12-01 04:08:56
    ДОЗ ч жаахан онцгүй л бараатай амбаар даа
    202.179.23.62
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-30 09:31:41
    ger viltei (nuxurtei emegteig) Mrs. gej bichdeg
    202.180.216.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-30 05:16:20
    хивсэн дээр гэж бичээч хивс нь дээр гэж бичдэггүй юм малаа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-11-30 04:28:11
    Баяр хүргэе! Монголчууд баг багаар ч гэсэн шат ахисаар л байна шүү. Амжилт
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах