Хөлбөмбөгийн ертөнцийнхөн эмгэнэл илэрхийлсээр байна
Бразилийн  дээд лигийн "Шапекоэнсе" багийн тоглогчдын  зорчиж явсан онгоц Колумбад осолдож ердөө таван хүн амьд үлдээд байгаа. Энэ  эмгэнэлт  үйл явдлын дараагаар хөлбөмбөгийн ертөнц гашуудаж байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэл илэрхийлж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсээр байна. Тухайлбал хоёр хоногийн дараа  болох  эль классикогийн  өмнөх бэлтгэлээ хийх үеэрээ “Реал Мадрид” болон “Барселона”  багийнхан нэг минут чимээгүй зогсон эмгэнэл илэрхийлжээ. Мөн дэлхийн шилдэг хөлбөмбөгчид болон Месси, Неймар, Руни нар эмгэнэл илэрхийлсэн байна. 

"Шапекоэнсе" багийнхан Өмнөд Америкийн цомын төлөөх тэмцээний шувтаргын тоглолтод оролцохоор явж байсан юм. Тэдний өрсөлдөгчид болох Колумбын "Атлетико Насьональ" баг  тус  багийнхны дурсгалыг хүндэтгэн "цомын төлөөх тоглолтод бид ялагдсан” “тэд бол аваргууд” гэж мэдэгджээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.