Налайхын уурхайд хүн гэмтжээ
Налайхын уурхайд 26 настай залуу осолдож, толгойдоо хүнд гэмтэл авчээ. Тодруулбал, энэ сарын 29-нд  “Нүүрсний уурхайгаас гэмтсэн хүн ГССҮТөвд ирж хэвтлээ” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн газарт ирсэн аж. 
 
Дуудлагын дагуу шалгахад,  нүүрсний уурхайн гүнд ажиллаж байсан 26 настай Б гэгч залуу мөсөнд цохиулсан байна. Улмаар толгойдоо хүнд гэмтэл авчээ. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

Үүнээс өмнө энэ сарын эхээр гурван хүн дарагдсаныг албаныхан шуурхай ажиллан эсэн мэнд гаргаж авсан билээ.
 
Байсхийгээд хүний амийг авч оддог Налайхын нүүрсний  амуудыг холбогдох албаныхан хаах шийдвэр гаргаж, лацаддаг ч  хэд хоногийн дараа хулгайгаар ажлаа явуулж эхэлдэг нь өнөөдөр асуудал болоод байна. Мэдээж хүний амь нас хохирч байгаа нь аюултай хэдий ч энэ жижиг амуудаар амьдралаа залгуулдаг олон иргэд байгаа. Тиймээс энд ажиллаж буй хувиараа нүүрс олборлогчдод хөдөлмөрийн аюулгүй байдал сахиулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг дүүргийн иргэд хэлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-30 03:39:01
    ПАНИР, ПГОО, Сансар гэж 3 мал байнга хар мэдээ, хүн муулсан юм бичиж байдаг, олигтой ч бичиж чадахгүй шүү, ТВ9-ийн Батбилэг, хэлгүй хүү хоёр бас л хар энерги
  • 001 2016-11-30 03:03:26
    Ус хийж хөлдөөхгүй амыг нь өнгөц шороогоор дараад байхаар аргагүй шүү дээ хүн орох нь