“Цэнхэр үст” Цэрэн С.Баярцогтын “мартсан”  сая долларын эрэлд гарлаа
“Цэнхэр үст” Цэрэн сонгуулийн өмнөхөн БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нарын хүмүүсийг МҮҮНЧИД хэмээн зарлаж, шуугиан тарж байв. Тэгвэл энэ удаад дахин нэгэн шуугиан тарилаа. “Цэнхэр үст”-ийн энэ удаагийн сенсаци бол  өдгөө Швейцарьт оффшорчдын Монголоос "хулгайлж" хадгалуулсан их мөнгийг олох их аянд морджээ. Тэрбээр энэ тухайгаа твиттер, фэйсбүүктээ "Монголын улс төрч тухайлбал 1992 оноос улс төрд 23 насандаа орсон С.Баярцогт Швейцарь улсын банкинд нэг сая доллар мартсан асуудал 2013 онд яригдаж байв. Монголын байгаль орчных төлөөх хуульчдын холбоо энэ хэргийн араас тасралтгүй заргалдаж Монголдоо бүх шатны хууль хүчний байгууллагад шалгуулахаар хандаад ямар ч үр дүнд хүрэлгүй хэргүүд хаагдсан байдаг. Ингээд Швейцарийн Зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагчид нэртэй олон улсын байгууллагатай холбогдон тэднээр дамжуулан хуулийн фирмтэй ажиллаж эхэлсэн. Швейцарьт албан ёсоор С.Баярцогтын эсрэг хэрэг прокурор дээр үүссэн ба түүний 3 найз буюу данс хамтран эзэмшдэг хүмүүсийг илчлэх, энэ мөнгө Монгол Улсын газар, уул уурхай, цаашилбал авилга хахуулиас орж ирсэн эсэх, хэрэв авилга газрын наймаанаас орж ирсэн бол Монгол Улсад буцаах эрх зүйн орчин байгаа эсэхийг шалгуулахаар Швейцарийн хуулийн хүрээнд бид ажиллаж байна. Биднийг прокурор асууж шаардлагатай баримтуудаа гаргахыг хүслээ. Тун удахгүй надтай хамт яваа эмэгтэйг би танилцуулж ярилцлага хүргэх болно. Энэ хооронд Монголд суугаа ар гэр, ахан дүүс, найз нөхдөд алив нэг таагүй асуудал тохиолдвол энэ бүхний хариуцлагыг Монголын төр хариуцах болно гэдгийг намайг дэмждэг бүх хүмүүст урьдчилан анхааруулъя! Чих тавиарай! Цэрэнгээс 2016.11.29" хэмээн бичжээ. Мөн "Монголын улстөрчдийн ард түмнээсээ хулгайлсан ам.доллар Швейцарийн дансанд буйг прокурорт нотолж гэрчлэхээр би Швейцарьт ирээд байна" гэсэн байна.

Ийнхүү “Цэнхэр үст” Цэрэн мартагдаад байсан С.Баярцогтын сая ам.долларыг зарлах нь. Харин энэ зуур С.Баярцогт Америкт номын дуу сонсч явна. УИХ-ын 2016 сонгуулийн шокноос гарч амжаагүй С.Баярцогтын хувьд мартагдаах шахаад байсан “мартсан” сая ам.долларыг "нууц"олонд ил болоход ямар тайлбар хийх бол.


П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хуульч 2017-01-09 08:05:34
    Олонд "цэнхэр үст"хэмээгдэх Цэрэн үүнийг илэрүүлэх боломжгүй л дээ.ОУ-ын хооронд нууцлагдмал материал солилцох дүрэмтэй.Хуурамч юм өгөх авах бол байж болох.Ш...
  • Irgen 2016-12-06 08:12:50
    Daraa ni S.Bayariin AHУ дах байшингууд, Зоригтын Чижу арал дах харш гээд бүгдийг нь шалгаарай. 20000 huvisagch hed heden offshoor dansaa martsan bga.
  • мэдрэл авгай 2016-12-04 07:21:34
    Цэрэн хүний юмыг эрж сурж швейцар явах цаг зав, мөнГө төгрөг хаанаасаа олдог байнаа. франц, герман ямар хэлээр прокурортой хэлцэх юм бол, нүдний булай баасны......
  • dorjj 2016-12-03 21:44:59
    Daraa ni chaddag uim bol bayariin avilgiin housnii ereld garaarai. Nomhon temee noolohod amar gej bayartsogtoor oroldohoo bolivol yasiin. Siin
  • tsenher ust  2016-12-03 21:40:23
    tsenher ust ATG ajild orsiim uu . kkk sonin youm boloh nee kkk
  • АТГ 2016-12-02 00:31:43
    АТГ-н өмнөөс ажлыг нь хийгээд бгаам биш үү
  • Олзий 2016-12-01 00:49:31
    Ямар мундаг юм бэ монголоо гэсэн хун бур ийм байвал улс торчид цоохуулээ яаж чадахгуй шуу дээ
  • зсссс... 2016-11-30 20:44:06
    ШОУ...ШОУ..БАЛИАР АВГАЙ. МYYН ГЭЭД СОЛИОРООД БАЙСАН БYYР ТАГ ЧИГ!!!!!
  • Баярцогт 2016-11-30 18:00:12
    Баярцогт балай хөгширчөөд юун эрдмийн мөр хөөж яваа гэв ээ. Яамар судалгаа хийдэг эрдэмтэн биш. Луйварчин. Тэр мөнгөнөөс хүртсэн бололтой өмөөрдөг гарууд бий
  • Mundag 2016-11-30 16:42:00
    Mundag umaa manai huuhnuud.erchuud n harin esergeeree hulchgar bolcon umuudaa.bayrtsogt horongoo huraalgah yostoi!!!!
  • учралт 2016-11-30 15:45:51
    Ийм бологсон нь манай хууль шүү дэ арай даварцан
  • Зочин 2016-11-30 14:36:24
    Сангажавын Баярцогт бол жинхэнэ халх, цогтой хувьсгалч Магсаржавын ач хүү нь байгаа юм. Иймд та нар хүндлэх ёстой. Ганц сая доллар хулгайлаа биз. Сүртэй юм.
    • зочин 2016-12-05 01:37:21
      Үхснийн чинь магсаржавын ач мач. Санахчгүй юм байна. Баярцогттойгоо цуг монголоос зайлаарай.
  • монгол 2016-11-30 14:19:59
    бузар лаларын хужаа, эрлийз, хурлийзыг эбэтэй, сайхнаа яшкатай нь үе удам, үндэс угшаагаар нь газрын гав руу далд оруулайрай
  • индра 2016-11-30 12:47:06
    Цэрэнг дэмжиж байна.Баярцогтын мартсан сая доллар буюу 24 тэрбум 500 сая төгрөгийг олж ядарсан ард түмэндээ тарааж өгье.Уул уурхайн гэрээг Монгол ашиггүй хийсэн...
  • zochin 2016-11-30 12:26:43
    замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө гэж хэн бэ мэдэх хүн байна уу
  • Enhkbayar 2016-11-30 11:53:53
    saya dollar avax xeregtei Tsereng demjij bna
  • Gonbo 2016-11-30 11:52:50
    Shaadag awgai shuu kkk
  • ЗОЧИН 2016-11-30 08:29:39
    ЛУЙВАРЧДАД БАЙХ ГАЗРЫГ НЬ ЗААЖ ӨГЦГӨӨЕ.
  • Irgen 2016-11-30 07:58:54
    Balai showchin avgai...
  • irgen 2016-11-30 07:31:47
    balai avgai dald or
  • иргэн 2016-11-30 06:54:37
    болгоомжтой л байгаарай даа, цэнхэр үст Цэрээн, луйварчингууд их аюултай байх, энэ ард түмний мөнгө иддэг энэ тэр гэдэг нь үнэхээр үнэн байдаг юм болов уу, ...
  • Зочин 2016-11-30 06:42:22
    Монголчууд бүгд хүлцэнгүй дуугуй байж болохгүй ээ
  • Эрдэнэ 2016-11-30 06:06:55
    Яаж чадах юм.Цаад уул нь тэнэг биш шүү.
  • zochin 2016-11-30 05:57:11
    zuv zuiliin tuluu zutgej bn gej oilgoj bn.Mongolin ard tumni tuluu xiij bgaa zuil gej bodoj bn.bolgoomjtoi baixgui bol ene luivarchid chin nmungutei uchraas ga...
  • Зочин 2016-11-30 05:55:04
    Баяр хүргэж амжилт хүсье...
  • Зочин 2016-11-30 05:47:23
    Батзандан, Магнай нартай ижил оноштой өвчтөн байна
  • TUR 2016-11-30 05:22:54
    BALAI AVGAI
  • өвгөн 2016-11-30 05:14:34
    ийм үйлдэл хийхэд хүргэсэн төрийн менежментээ гэж /гүйцэтгэгч мөнч цусан улаан даа/ хүмүүнийг дагруулладаа, өөр арга үгүй биз
  • Отгоо 2016-11-30 03:55:17
    Цэрэн ч дээ. Хүний муу үзэх гэж юунд нь шунана. Швейцарь битгий хэл зүгээр л Монголд Улаанбаатарт чинь хулгай хийгээд мартсан мөнгө, газар, байшингууд зөндөө
  • Зочин 2016-11-30 03:25:37
    Улс орны телее иргэн бухэн зутгэх хэрэгтэй ууд идсэнгууд монгол хун мен бол эртхэн улсад ард тумэнд учруулсан хохирлоо барагдуулж нугэлээ наманчилж ур удмаа бод...
  • Mungoo 2016-11-30 02:41:35
    Tsereng mash iheer demjij bna.Amjilt!!!!
  • нн 2016-11-30 02:19:16
    швецарын банк мэдээллийг нь өгөх үү? мэдээлэл олж авлаа гэхэд л хууль бус аргаар олж авна. тэгэхээр өөр арга олох хэрэгтэй.
    202.179.23.62
    Мэдэгдсэн Хариулах