Барилгын захиалагч компаниуд ерөнхий гүйцэтгэгчээ хулхидах явдал газар авчээ
Барилгын захиалагч компаниуд гүйцэтгэгч компаниудыг хулхидаж, ажлын хөлсийг нь өгөхгүй байх, хамтран ажиллах гэрээгээ зөрчих тохиолдол ихэсч, хууль хяналтын байгууллагууд барилгын компаниудын өргөдөл гомдолд дарагдах болжээ.

Уг өргөдөл гомдолд “Манай компани нь ийм.компанитай гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээ байгуулж барилгын ажлыг нь  Монгол улсын Барилгын батлагдсан норм, нормативын дагуу барьсан, зураг төслөөс гадна барилгын чанарыг тодорхойлдог арматурын төмөр стандартын шаардлага хангасан, төв лабораториор итгэмжлэгдсэн  бетон зуурмагийн компаниас  зуурмагаа авсан, батлагдсан зураг төслийн дагуу  барьсан гээд бүх шаардлагыг хангасан байхад захиалагч компаниуд “Чанар муутай барилга барьсан. Цагдаад өгч эрүү үүсгүүлнэ.Шүүхдээд мөнгөө ав.” гэлээ  хэмээн бичиж ирүүлсэн гомдлууд их байгаа аж.

Захиалагч компаниуд ажлынхаа ихэнх хувийг буюу 70-90 хувийн  ажлыг гүйцэтгэгч компаниар хийлгэснийхээ дараа “Чанаргүй барилга барьсан” гэх нэрийдлээр ажлын хөлсийг нь өгөхгүйгээр бултдаг элдэв  башир аргатай болж,хууль хяналтын байгууллагуудаар удаа дараалан шалгуулдаг болжээ.

Монголын барилгын салбарын энэ гажуудлыг хууль хяналтынхан анхааралдаа авахгүй бол улам даамжирч, газар авсаар байгааг барилгын компаниуд дуу нэгтэйгээр хэлж, бухимдаж байна.

Барилгын салбарт шүдний өвчин болоод байгаа захиалагчийн мөнгөө өгөхөөс татгалзсан нэгэн жишээг хүргэж байна.“Бүрэн цутгамал” ХХК “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг 80 хувийн гүйцэтгэлтэйгээр  бариад  одоог хүртэл ажлын хөлсөө бүрэн авч чадахгүйгээр барахгүй шүүх, цагдаагийн хаалга татаж яваа тухайгаа бидэнд дуулгалаа.

Асуудлын гол нь тус компани барилгын ажлаа  монгол улсын барилгын  норм, стандартын дагуу барьж дуусахтай зэрэгцэн захиалагч тал болох “Сант” сургуулийнхан нэг л өглөө танайхтай хамтран ажиллах боломжгүй гэж хэлээд хаалгаа хааж, ажил хийж байсан  ажилчдыг харуул хамгаалалтынхантай нь хамт хөөн гаргажээ. Ингээд хоёр байгууллагын хооронд маргаан үүсэж , өдгөө “Бүрэн цутгамал” ХХК-ийнхан хийсэн ажлынхаа хөлсийг авах нь бүү хэл шүүхээс ял авах дээрээ тулаад байгаа аж. 2016 оны 7-р сарын 25-нд болсон эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд “чанаргүй барилга барьсан “ гэж Улсын яллагч 8-н жилийн чанга дэглэмтэй хориход ял эдлүүлэх,3-н жил албан тушаал эрхлэхийг хасах санал оруулж байжээ.

Гэтэл  энэ хооронд “Сант”сургуулийн захирлууд өргөтгөлийн барилгын  үндсэн хийцийг барьсан  “Бүрэн цутгамал”ХХК-аар биш,”Голомт констракшн”ХХК-аар Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулжээ.Сант сургууль 2015.11.13-нд Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд  өргөтгөлийн барилгаа “Бүрэн цутгамал”ХХК- аар улсын комисст өгөхийг албадан даалгах тухай нэхэмжлэл гаргаж байсан мөртлөө яагаад “Голомт констракшн”ХХК ерөнхий гүцэтгэгчээр улсын комисст хүлээлгэн өгсөн   бэ?                                                      

“Бүрэн цутгамал” ХХК-ийнхны зүгээс  “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг улсын комисс хүлээж авсан асуудлыг хууль бус хэмээн үзэж буйгаа хэлж байгаа юм. Учир нь Барилгын тухай хуульд зааснаар  тухайн барилгыг барьж байгуулсан, барилга угсралтын үндсэн хийцийг барьж угсарсан компани /Барилгын тухай хуулийн 40.1-р заалт,48.5-р заалт /улсын комисст хүлээлгэж өгөх ёстой тухай зааж өгсөн. Гэвч тус компани80 хувьтай барилгаа барьж дуусах мөчид захиалагч “Сант”сургуулийн захирлууд гэрээгээ цуцалж хөөж явуулчихаад, улсын комисст хүлээлгэн өгөхдөө өөр компанийн нэрээр хүлээлгэн өгсөн асуудлыг эрс буруутгаж байгаа юм.Хэрэв үнэхээр  дээр дурдсан шиг чанаргүй барилга барьсан бол  улсын комисс хүлээж авахгүй байсан гэж үзэж байгаа юм.Чанартай барилга барьсаныг батлах нэг зүйл бол 2016 оны 8-р сарын 24-ны өдөр улсын комисс хуралдаад 8.26-нд комиссын акт гарч,8.30-ны өдөр үл хөдлөхийн гэрчилгээ гарсан явдал юм.

Мөн  тус өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээж авсан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт асуудал байгаа хэмээн хардах үндэслэл байгааг “Бүрэн цутгамал” ХХК-ийнхны зүгээс   хэлж байна. Учир нь барилга барих явцдаа хөтөлсөн барилгын ажлын тэмдэглэл /улаан дэвтэр/, ил далд ажлын акт,материалын сертификатууд зэрэг нь “Бүрэн цутгамал” ХХК-д эх хувиарь байхад хуулбараар хүлээн авсан,үндсэн хийцийг барьсан компанийн нэр Улсын комиссын актанд байхгүй зэрэг нь  хууль бус үйлдэл болжээ гэж “Бүрэн цутгамал”ХХК үзэж байна.Мөн улсын комисст ажилласан зарим гишүүд энэ барилгын асуудлаар цагдаад очиж мэдүүлэг өгч байжээ.

“Сант” сургуулийнхан барилгын ажлаа 80 хувь хүртэл гүйцэтгүүлчихээд гүйцэтгэгч компанийн  хөлсийг өгөлгүй гурван жил гаруйн нүүрийг үзэж, эцэстээ буруутан болох дээрээ тулчихаад байна.Өөрөөр хэлбэл барилгыг нь чанартай барьж өгчихөөд байхад ажлын хөлсийг нь өгөхгүй  цаг хугацаа хожих,залхаан цээрлүүлэх,нэр төрд нь халдах,хууль хяналтын байгууллагуудаар олон дахин  шалгуулах зэргээр дарамталдаг болжээ.Цаашид захиалагч нар ажлаа хийлгүүлж байгаад дургүйгээ хүрэхээр хөөж явуулчихаад өөр гүйцэтгэгчийн нэр дээр Улсын комисст өгдөг жишгийг төрийн байгууллагууд тогтоож байгаа юм уу?  барилгын компанийнхан асууж сууна.




Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зүй нь 2017-12-03 15:56:33
    Сантынхан луйвардсан нь харваас илт байна шдээ. Бүрэн цутгамалд нөхөн олговор өгөх хэрэгтэй, чадахгүй бол байшингаасаа хэсэгчлэн өгөх нь шудрага болно.
  • Хулхидуулагч 2017-12-03 04:12:29
    Барилгын компани бүгдийг хулхиддаг барилгаа хулхи барина гүйцэтгэгчээ захиалагчаа туслан гүйцэтгэчээ бараа нийлүүлэгчээ худалдан авагчаа гээ л бүгдийн хулхин ц...
  • сант буруутай 2017-12-03 02:21:05
    бусдад болон ажил хийж байгаа хүнд саад болохгүй байх нь хүний хамгийн дээд соёл байдаг 84 р сургуулийн захирал Марта ийм соёлгүйгээс гүйцтэгчээ хохроож хулихд...
  • Сантын 100% буруу 2016-12-02 00:36:47
    Луйвар л байна шдээ.чанаргүй байсан юм бол 90%хүртэл хяналт тавьж байсан Сант"ын буруу.шүүгч барилгачин болоо юу,чанартай чанаргүйг шийддэг.
  • ОРШИН СУУГЧ 2016-12-01 04:48:10
    ӨГЛӨӨ БОЛГОН ТҮГЖРЭЛ ҮҮСГЭДЭГ ЭНЭСУРГУУЛЫГ ХОТООС ЗАЙЛУУЛМААР БАЙНА
  • зочин 2016-11-30 12:33:58
    Захиалагч нь Ерөнхий гүйцэтгэгчээ хулхидах. Ерөнхий гүйцэтгэгч нар туслан гүйцэтгэгчээ хулхидах, ажилчдыг нь урвуулах гээд юм юм л болж бна да.
  • zochin 2016-11-30 12:27:12
    замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө гэж хэн бэ мэдэх хүн байна уу
  • иргэн  2016-11-30 09:54:49
    Захиалагч компаниуд ажлынхаа 70-90 хувийн ажлыг хийлгэснийхээ дараа “Чанаргүй барилга барьсан” гэх болжээ гэсэн байна. огт ийм байж болохгүй . Учир нь з...
  • erdene ochir 2016-11-30 08:36:30
    Nugu awilgatai temmtseh gazar haa orchihwoo ajilaa hiiggeech
  • Сант 2016-11-30 06:34:27
    Үнэндээ мөнгө бүхнийг дийлдэг цаг юм да. Мөнгөний өмнө бүгд бөхийнө.
  • Баасан 2016-11-30 02:16:52
    Ганц барилга биш, бараг бүх компаниуд ажил үйлчилгээ хийлгэчихээд мөнгийг нь өгөхгүй хулхидах ийм үзэгдэл бүр 3-4 жилийн өмнөөс л эрчимтэй эхэлсэн.
  • ww 2016-11-30 02:07:36
    barilgiihan tsalingaa ogohgui hulhiddag, yer nbuh yum hulhidalt bolsoh shdee. Tor zasg n luivarchidaar duursen yos surtahuun uland gishgegdsen bhd ene uls oodlh...
  • ааааааа 2016-11-30 02:01:30
    амархан шийлэх асуудал ш дээ. нөгөө сүрхий шүүгчдийн царайг нь ээ.
  • Зочин 2016-11-30 01:59:21
    Гээндээ ч бий, гоон доо ч зөв зүгээр зураг төсвийн дагуу хугацаандаа хийсэн бол мөнгийг нь өгөхгүй шүүх цагдаа болох нь юу л бол Сансар минь
    • Чиний сэтгэгдэл дутаж гэнэ 2016-11-30 05:34:15
      Энэ хэрүүлийг нилээн дээрээс сонсож байсан хүний хувьд луйвардах оролдлогоос өөр юу ч байхгүйг мэдэж байна. Анхнаасаа л бусдаар үнэгүй ажил хийлгэхийг зорьсон к...
    • Зочин 2016-11-30 04:08:52
      Энэ Сантын заваарсан булхай барилгын салбарынхан дунд яригддаг сэдэв. Сантын боосын тархийг шуналтай инженер нь угаагаад ийм байдал үүссэн гэж хардаж ярьцгаад. ...