Д.Өнөрболорын биелэхгүй хүсэл
Д.Өнөрболор бол “Мэргэжил”-ийн Засгийн газарт мэргэжлийн сайд хэмээн өөрийгөө тодотгож, сайдын суудалд зүтгэсэн ч  хүслээ биелүүлж чадаагүй нэгэн. Тухайн үед түүнийг иргэд олон нийтийн сүлжээнд хүчтэй эсэргүүцэж,  дургүйцлээ илэрхийлж байв. “Муу нэрийг хусавч арилдаггүй” гэх үгийн утгыг Д.Өнөрболор сайдад нэр дэвших хугацаандаа хангалттай ойлгож авсан болов уу.

Бизнесийн гараагаа хууль бус аргаар явуулж ирсний уршгаар түүнд сайдын суудалд суух эрх олдсонгүй.  Д.Өнөрболорыг сайд болоход салбарынхан нь ч эсэргүүцэж, төрийн өндөрлөгүүдэд хэд хэдэн үндэслэл бүхий санал хүргүүлж байв. Тэд Д.Өнөрболорыг хууль дээдлэгч бус хууль зөрчигч бизнес эрхлэгч хэмээн тодотгосон байдаг. Ийнхүү төрийн өндөр дээд албан тушаал горилсон Д.Өнөрболорын хүсэл нь гүйцэлдсэнгүй. Иргэдийн зүгээс ч анх удаа сайдад нэр дэвшигчийг эсэргүүцсэн нь энэ. Магадгүй Д.Өнөрболор сайд болсон бол салбарынхан хийгээд сошиал ертөнцийнхөн эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цуглаан хийж  ч магадгүй нөхцөл байдал бий болж байв. 
Харин энэ бүхнийг зөөлрүүлж АТГ-аас  Д.Өнөрболор нь хувьдаа барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компанитай учраас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм. Үнэндээ бол тодруулах хэрэггүй, тодорхой зүйл бол энэ байв. Анх Д. Өнөрболор нь 2002 оноос барилгын бизнесээ эрхлүүлж, халаасаа нэлээд түнтийлгэсэн байдаг. Тэрбээр энэ тухайгаа нэгэн ярилцлагадаа /2016.04.07-нд өгсөн ярилцлага/ “”Чингис хаан” зочид буудлын ард байрлалтай “Рояль кэстл” хотхоныг анх барьж ашиглалтад оруулж байлаа. Одоогоор Зайсанд томоохон хорооллын цогц ажил эхлээд явж байгаа” хэмээсэн байгаа юм.

Түүнийг  бусдын нэр дээрх газрыг худалдан авах замаар “Зайсан”-гийн амыг эзэгнэсэн хатагтай хэмээн тодотгох хүмүүс нэлээдгүй бий. Гэвч Солонгос ресторанд орчуулагч хийж явсан Д.Өнөрболор барилгын бизнесээ ямар хөрөнгөөр хэрхэн эхлүүлж байсан нь тун бүрхэг. Энэ тухайгаа ч тэр бүр яриад байдаггүй.
 Харин өнгөрсөн жилээс Д.Өнөрболор МАН-ын бүсгүйчүүдийг даган сүжрэх болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь тэр бизнесийн салбарт 20  жил зүтгэсэн учраас дараагийн алхмаа улс төр хэмээн харсан гэнэ. Энэ тухай нэгэн ярилцлагадаа “Миний хувьд улс орондоо 20-иод жил бизнес гайгүй амжилттай эрхэлсний хувьд ямар ч гэсэн гэрээ засчихсан. Бизнесийн салбарт харьцангуй залуу хүн гэж хэлж болох ч ямар ч гэсэн хийсэн ажилтай, хэлэх үгтэй болчихлоо. Одоо нэгэнт гэрээ засчихнаас хойш төрөө засах үйл хэрэгт оролцоход татгалзах, саад болох зүйл байхгүй л гэж бодож байна. Хүнийхээ хувьд ямар ч гэсэн бизнесийн болоод улс төрийн талбарт ч зохих ёсоор биеэ бэлтгэсэн гэж бодож байгаа. Харин хэзээ хаана, ямар байдлаар оролцуулахаа МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал шийдвэрээ гаргах байх” гэсэн байх.

Тэгвэл МАН-ынхан дөрвөн сайдаа огцруулах нь гэх “Бор шувуу” нисэхдээ зэрэгцэн Тусгаар тогтнолын ордноор орж гарч, дараагийн хүслээ гүйцэлдүүлэхээр “зүтгэж” байна. Бүр Д.Өнөрболор “Танайд хоноё” нэвтрүүлгийн багийнхныг тансаг гэртээ урьж, амьдралыг орвонгоор нь эргүүлсэн Солонгос хэлний алдарыг магтан сайшаасан юм. Аргагүй юм. Д.Өнөрболор сургуулиа төгсөөд ажлын гараагаа дөнгөж эхлүүлж байх үедээ Солонгос хэлний орчуулагч хийж төсөөлшгүй эх мөнгөний эзэн болж байжээ. Үнэ цэнэтэй, өртөг өндөртэй орчуулагч бүсгүйн бизнесийн гараа төсөөлшгүй их мөнгөнөөс эхлэлтэй ч байж болох. Гэвч орчуулагч хийгээд орон сууцны хороолол босгосон гэхээр бас санаанд багтахгүй. Ямартай ч  орчуулагч бүсгүй барилгын бизнес эхлүүлэхэд түүний Солонгос хэлний мэдлэг асар их хэрэг болжээ.

Харин төрийн сайдын албыг хашихад түүний маш сайн эзэмшсэн Солонгос хэлний мэдлэг ач тусаа өгсөнгүй. Гэвч тэр МАН-ынханг УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулахад хандив  тусламжаа харамгүй өгсөн учраас төрийн өндөр дээд алба горилсоор л байгаа аж. Дөрөвхөн сарын өмнө сайдад нэр дэвшиж, Төрийн өндөр дээд алба хашихад тохирохгүй хүн гэдгээ мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлан МАН-аас хандивынхаа хариуг хүлээсээр байна. Гэвч эрх баригчид түүнд албан тушаал өгч нэр төрөө хөөтэй хутгах хүсэлгүй байна.

Нэг үгээр Д.Өнөрболорын төрөө засах үйл хэрэг хэзээ ч бүтэхгүй хүсэл болоод байна.
 
П.АНИР
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol bishee 2016-12-02 13:16:11
    Yagaad ch mongol hun gej haragdahgyu yum bna. Hangug ajuma manaid said bolchihvol hetsuu l yum. Ene iim mia tsarai zustei turchihvuu, solongos emnelgees bolovuu...
  • Ulzii 2016-12-01 14:01:33
    Ene emegtei said bish khotiin darga baivsl neg bol neg duurgiin darga baival ovoo yum khiine shuu
  • наран 2016-12-01 07:25:44
    Яахаараа ингэж бие биенээ элдвээр хэлдэг бн. Ходооныхон л ингэж хун муулдаг юм биш уу. Хотын соел гэж даанч алга даа
  • Зочин 2016-12-01 07:05:10
    Хүүхдийн паркийг буцааж өгөх хэрэгтэй нэгэнт төсөөлөшгүй их мөнгөтэй болсон юм бол.
  • uds 2016-12-01 00:07:19
    Uuu. Ene chin dajgui ajil heregch busgui bnaleedee. Amjilt
  • zochin  2016-11-30 23:26:46
    Huuhdiin parkyn gazriig ard tumend butsaaj ugvul bodoj uzie
  • англи 2016-11-30 18:04:19
    англи хэлний хүний %д хэлье. Тэр үед англи хэл үргэлж нэг номер бөгөөд маш их мөнгийг цөөн топ орчуулагчид хийж байсан. Тэр үед ч кореан топууд илүү л авч байв
  • zochin 2016-11-30 12:27:43
    замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө гэж хэн бэ мэдэх хүн байна уу
  • Зочин 2016-11-30 10:12:44
    Алтантүрүү сонгуулиар нэр дэвшигчдийнд хоноод жишиг тогтоосон. Нэгэн үзэгдэл нь энэ айлд. Улстөрд ийм бохир нөхөд хэрэггүй шүү нөхдөө. Биднийг мөлжиж дууслаа
  • Уншигч 2016-11-30 10:09:37
    Ийм дампуу нөхдийг төрийн албанд огтхон ч шургуулж болохгүй. Гар хөлүүд нь их юм бичсэн байна шүү. Сөүл гэдэг зартай цэнгээний газар ч дархлагдсан дампуу газар....
  • TANIL AX N 2016-11-30 09:47:04
    UNURBOLOR OO ! MINII DYY AJLAA XIGEED L BAISHINGAA BARIADL YAVSAN N DEER. MONGOLYN TOR XASHSAN XYNDEE XALTAI GEJ YG BAIDAG. ZENEE, O.DASHBALBAR, EMCH ZUUNAA…
  • Ж,Жаргал 2016-11-30 09:09:47
    Д,Өнөрболорт АМЖИЛТ хүсеэ
  • иргэн 2016-11-30 06:57:39
    энэ наймаачид ч их дээшлэх санаатай юмаа
  • Otgoo 2016-11-30 03:50:56
    Би Өнөрөөг дэмжинэ ээ. Тэр хийсэн бүтээсэн юмтай хүн. Харин тэр сайд майд ч тээ дэмий биз. Наад улсууд чинь атаархаад боож үхлээ. Сайхан инээгээд байшингаа л ба...
  • Зочин 2016-11-30 03:39:12
    Алтантүрүүтэй тавьсан жүжиг. Эхнэр нь төрөх гээд эмнэлэгт байхад Өнөрболорынд очдог. Монгол нөхөртэйг нь мэдээгүй байдаг. Зохион байгуулалттай жүжиг
  • Адилхан сэтгүүлч хүний санал 2016-11-30 03:21:02
    Энэ Өнөрболоыг би сайн танихгүй ээ. Гэхдээ өмнөх хойдохыг нь эвлүүлээд ийм ойлгомжгүй юм бичээд байхын танайх. Яг нэг шантааж хийж байгаа юм шиг.
  • мундаг 2016-11-30 03:14:55
    Ажилсаг зүтгэлтэй сайн л охин байна лээ шүү дээ яах гэж дандаа бие биендээ атаархаж байдаг юм бэ сайд хийлгээд л үзэх хэрэгтэй шүү дээ амжилт
  • 888 2016-11-30 03:08:06
    ажил хийж байгаа нэгнээ байнга л муулах юм сайд болж болохгүй нь юу байгаа юм
  • ЗҮТГЭ ЗҮТГЭ 2016-11-30 02:47:52
    ОДОО БАЙГАА САЙДУУДААС ИЛҮҮ АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ ЭМЭГТЭЙ ДЭЭ
  • UZEGCH 2016-11-30 02:40:06
    TA NARIIG HAR PIARIIG YAJ HIIDEGIIG MEDERSEN ODOO BITGII HUZAZGAA JIRIIN L SAIHAN CHADVARTAI MONGOL EMEGTEI BNLEE DEG
  • unen vg 2016-11-30 02:34:39
    Huuli durmiig estoi ylandaa gishgej MAN-nhand bair "handivlaj",tuslan guitsetgegcheer ajillasan Mongolchuudaa gol gargasan Solongoschuudiin hulsnii hun?!!
  • Zochin 2016-11-30 02:27:45
    Hvn muuland yahaw dee odoo boli
  • youtube 2016-11-30 02:24:40
    odoo muulaad yahav ee shudarga hun diildehgui dee horchinguudaa
  • zochin 2016-11-30 02:19:23
    Xiisen buteesen zuiltei xudulmurch xumuusee muulaad l bx yum . Aniraa chinii bichsen zuiluud xudlaa bna shuu dee xun muulaxaa bolichixl doo
  • unen vg 2016-11-30 02:18:29
    Ene anir setguulch ymar ataarxuu xun be. Dandaa ataarxsan ug. Ene setguulch butexgui ee. Tiim l zarim zuil ni dotorxoi bus ym bol ooroo ybaad todruulaach.
  • төгс 2016-11-30 02:05:37
    Чадаж хийж байгаа нэгнээ янз бүрээр хэлж байхаар харин сайн ажиллаж амьдарч байгаагаа өөд нь татаж сайд болговол манай Монголын маань ирээдүйд нэмэр болно шүү. ...
  • зочин 2016-11-30 01:44:55
    Хамгийн гол нь Монголчууд бид хийж бүтээсэн, сайн яваа нэгнээ элдвээр хэлж доош нь чангаадаг увайгүй хүн муутай хүмүүс гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
  • Me 2016-11-30 01:33:55
    Orchuulagch hun bayan bolj boldogguimuu, yamar teneg setguulch ve, hun hudulmurluj chadval yund ch hurch chaddaggiin belen jishee gej har l daa, humuust uram zo...
    • Zochin 2016-11-30 01:58:40
      Увайгүй замаар бизнесээ хийсэн болохоор л хүмүүс увайгүй зан гаргаж байгаа ш дээ.
  • bi 2016-11-30 01:25:26
    nas nambatai saihn n l hun bn shdee.teghdee arai mdlegtei hun hergtei bhaao toriin tushee boloh hun
  • зочин 2016-11-30 01:06:10
    Ene toriin tolgoid baigaa hedees tegeed hen ni tiim ariuhan hun bna aa ter door eldviig bichsen erguunuud heleed ogdoo
  • ө 2016-11-30 00:58:41
    орчуулагч яшка байсан бололтой.
  • irgen 2016-11-30 00:51:59
    Manai said noyduud bugd l busnestei humuus bdag sh dee ghdee. Setguulchidiin ugend neg ih itgeed heregguidee hudlaa hen negnii gutgeleg bdag yum
  • Zochin 2016-11-30 00:47:01
    Ex.ni bulingartai bol adag.ni uy gedeg bilee.togsgol.ni adilxanshdee..anxnaasaa tor ard tymnii yawaagui xyn gent ard tymen toriin toloo yawna ch gej uy baixaw.....
  • Ene bolohgui 2016-11-30 00:40:12
    Nyangaruud hadand garsan ni gedeg shuu dee, iim balai yumnuud deeshee garsanaas bolj Mongol ulsiin ediin zasag, tur zasag iim doroitoltoi baina