Maxaa импортлох бус экспортлооч

Японы Мияаконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иши Ёшихиро нарын төлөөлөгчид саяхан манай нийслэлд саатаж, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалантай уулзалт хийхдээ Монгол руу мах экспортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэдэг.
 
Гэхдээ зөвхөн энэ удаа л импортын махны асуудал яригдсан гэвэл өрөөсгөл. Үнэндээ хүн амын ихэнх нь малын махыг хүнсэндээ хэрэглэдэг Монголын зах зээлийг аль эртнээс л тэд сонирхсон байдаг. Өнгөрсөн онд ч гэсэн Мияаконожо хотын орлогч дарга нийслэлд айлчлахдаа энэ талаар дурьдаж, түүгээр барахгүй Элчин сайдын яамаараа дамжуулан брэнд махаа танилцуулах өдөрлөг үйл ажиллагааг байгуулж байсан юм.
 
Нэг үгээр хэлбэл, Японы талаас хэдэнтээ манайд уг саналаа дайж иржээ. Харин нийслэлийн орлогч дарга нар нь “Манай хөдөө аж ахуйн салбарынхан дэмжинэ гэдэгт итгэж байна” гэх бөөрөнхий хариултаар асуудлаас зайлсхийдэг байх юм.
 
Саяхан л гэхэд, Японы эзэн хаан Акихитогийн төрсөн өдрийн баярын дайллагын үеэр Японы Элчин сайдын яамныхан өнөөх л брэнд махыг ирсэн зочдод амтлуулж, танилцуулах товхимолыг ч тарааж байв. Магадгүй энэ үйл ажиллагаа нь ч хариуцсан албаныхнаас эерэг хариу сонсоход нөлөөлнө гэж итгэснийх биз. Тэд үйлдвэрлэгч, экспортлогч улс. Тиймдээ ч, дэлхийн олон оронд танигдсан бүтээгдэхүүнээ манай зах зээлд нийлүүлэхийг санаархаж байна. Харин ямар хариу хэлэх нь манайхны сонголт. Гэхдээ гурван сая хүн амтай атлаа, 50 сая малтай монголчууд япон мах хэрэглэнэ гэвэл чихтэй бүхний хөх инээд хүрч мэднэ.
 
Японы хамгийн үнэтэй хүнсний нэг нь яах аргагүй үхрийн мах. 2000 жилийн нөр их хөдөлмөрөөр бий болгосон брэнд үхрийн мах нь гантиг чулуу адил алагласан байх бөгөөд амт, чанар сайтай. Харин гол давуу тал нь ямар нэг нянгүй, эрүүл гэдэгт оршино.
 
Харин нүүдлийн соёд иргэншилт малчин монголчууд 21 зуун гарчихаад байхад малын гаралт халдварт өвчнөө ч эмчилж, шийдвэрлэж чадахгүй явсаар ийнхүү дотоодынхоо зах зээлийг ч булаалгах дээрээ тулав уу, янз нь.
 
Өнгөрсөн жилийн тоон баримтаар Монголын нийт мал сүргийн тоо 50 сая давсан байх бөгөөд үүнээс 3.8 сая нь үхэр байв. Өргөн уудам тал нутагтаа дураараа бэлчээрлэж, шим тэжээлт өвс ургамлыг сонгон идэж, байгалийн хатуу бэрх дөрвөн ч ааш аягийг тэсвэрлэж тоо толгой нь улам өссөөр байгаа монгол үхрийн мах амт шимтээрээ бусад орны “массаж хийлгэж, шар айраг ууж тансагладаг” үхрийг дагуулахгүй л болов уу.
 
Гэхдээ юмыг тааварлаж хэлэх аргагүй хойно хэрэв Япон үхрийн махаа манайх шиг жижиг зах зээлт улс руу экспортолбол нэлээд үнэтэй байх нь гарцаагүй. Тодруулбал, тус улсад нэг бүтэн үхрийн мах нэг сая орчим иэнээр худалдаалагддаг юм билээ. Хамгийн сүүлийн үеийн ханшаар төгрөгийн иэнтэй харьцах ханш 22 болсон байв. Ингэж тооцвол нэг үхэр монгол мөнгөөр 22 сая орчим төгрөг болж байна. Гэхдээ мэдээж жингээсээ болоод үнэ нь өөр байх нь гарцаагүй. Махны чиглэлийн үхэр учраас эр үхрийг 400орчим кг жинтэй гэж тооцвол нэг кг мах монгол мөнгөөр 60 гаруй мянган төгрөг болох нь.
 
Эдийн засгийн хямралд нэрвэгдэж, монгол үхрийнхээ махыг кг тутмыг нь 9000 төгрөгөөр худалдан авч ч чадахгүй байхад ийм хэмжээний өртогтэй үхрийн махыг жирийн иргэд хэрэглэж чадахгүй л байх. Магадгүй баячуудын брэнд хэрэглээ болохыг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ үүнээс нэг зүйлийг анзаарвал, бид малынхаа өвчнийг шийдвэрлэчихвэл бэлчээрийн органик шим тэжээлт махаа дээрх хэмжээний өртөгөөр гадаадын зах зээлд гаргах боломж байна. Үнэн хэрэгтээ гадны орнууд ч манай малын махыг сонирхдог. Ганц тээг нь өвчин л байна.
 
Эцэст нь, Япон брэндийг эх орон руугаа импортлох гэж зүтгэхийн оронд эхлээд малын гаралт өвчнөө шийдвэрлэчихээд махны экспорт ярьвал яасан юм.
 

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өвгөн 2016-11-30 05:02:19
    энэ тогой дээр гарсан амьтад дотор тэмүүлэл, цөс, мөнгол гэх хүмүүс үгүй ажээ, гордов оо, би ч үхэж дуусья ...
  • ддд 2016-11-30 04:54:48
    гурван толгойтой юм чинь дээ. бббббббоооооооооооооооодддддддддддддд
  • Батаа 2016-11-30 04:34:38
    Монгол улс мал эмнэлгээ хувьчилсан нь том алдаа малчдаас малын хөлийн татвар аваад улс мал эмнэлгийн системээ дахин ажлуулах үүний дараа экспорт
  • зочин 2016-11-30 02:46:23
    Манайхан өөрсдийгөө дэндүү басах юм.Муудаа япон мах идэхгүй байгаа бишүү.Махаа ерөнхийлөгч Элбэгдорж болон офшортондоо авья.Тэд мөнгөтөй
  • zochin 2016-11-30 02:17:12
    ene chin erdoo uls toriin shaltgaantai, mah avch manai ediin zasgiig tenhruuleh sonirhol ali ch ulsad baihgui. Oros bol 70 jil manai mahiig avch idsen uls.
  • бүү мөрөөд 2016-11-30 02:02:45
    махаа хаашаа гаргах гэж? Орос өөрөө махаа экспортлож байгаа, манайхаас одоо авахгүй. ганц авах нь хятад. гэвч бэлчээрийн аж ахуйтай газар хэзээ ч чадахгүй
  • Zochin 2016-11-30 01:46:34
    MGL-d irsen gadaadiixan MGL maliin max idej l bgaa. Ted nar maliin maxnaas bolood xordlogo avsan, ubchin tussan gesen medeelel xer bna aa?
  • Soongo 2016-11-30 00:21:40
    Манай малын махыг өвчтэй гэж яг хэн нотлоод байна аа, элдвийн халдварт өвчин гардаг л байх, хүн хүртэл халдварт өвчин тусдаг биз дээ,