Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ирэх сарын 1-ний өдрийн 09.00 цагт Төрийн ордонд болно. Хурлыг Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх Засгийн Газрын комисс, Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн болон “Ю.Цэдэнбалын академи” хамтран зохион байгуулж буй юм.

Тус хуралд академич Ж.Болдбаатар, Н.Бэгз, Т.Намжим, Ж.Амарсанаа, Л.Болд тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн судлаачид Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа, тусгаар тогтнол, батлан хамгаалах, соёл боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэр, техник технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг олон салбарын хөгжил дэх Ю.Цэдэнбалын оролцоо, хувь нэмрийн талаар шинэ баримт мэдээнд тулгуурлан бичсэн илтгэлүүдээ хэлэлцүүлэх ажээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-30 01:36:28
    Зөвөө зөв. Ийм гавьяатай хүний үйлсийг үргэлж дурсаж байх хэрэгтэй. Хулгай хийж, худал ярьж, төсвийн мөнгө хусч явсан түүх байсангүй энэ хүнд.
  • зочин 2016-11-29 14:45:43
    Хэд тэмдэглэх гэсэн юм өөр хийх ажил алга уу, хийх ажил үнэхээр байхгүй бол гадаа цас арилга, тэгвэл түмэнд тустай үйлс болно
    • монгол 2016-11-30 06:15:06
      чи дебил хятадын бага ястан болоогүйд энэ хүнд мөргөж яв.