
Гэрэл зурагчин СТА С.Бадамхандын “Дулаан гар” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 28-аас ирэх сарын 2-ыг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна. Уг үзэсгэлэн нь түүний анхны бие даасан үзэсгэлэн болж байгаагаараа онцлогтой бөгөөд үзэсгэлэнд ээж, аав, лам хуварга, уран бүтээлч, малчин, цэрэг эрс, эгэл жирийн ажилчны гарны зургууд тавигджээ.
Түүний зургууд хүний амьдралын явцыг гараар илэрхийлж үзүүлсэн бөгөөд хот, хөдөөгийн олон газраар явж, гараар бүтэх, гараар дамжин биеллээ олох хэдэн тэрбум үйлдлийн нэгээхэн хэсгийг онцолсон ажээ.
Түүний зургууд хүний амьдралын явцыг гараар илэрхийлж үзүүлсэн бөгөөд хот, хөдөөгийн олон газраар явж, гараар бүтэх, гараар дамжин биеллээ олох хэдэн тэрбум үйлдлийн нэгээхэн хэсгийг онцолсон ажээ.
П.АНИР
Оллоо.мн