Гурван хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ

Авлигатай тэмцэх газар энэ сарын 21-24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 70 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 67 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.