Техникийн спиртийг  уусан хэмжээнээс шалтгаалан биеийн байдал нь өөр, өөр байгаа гэв
Энэ сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч  “Зөв боломж” компанийн ажилчид үл мэдэгдэх шингэн зүйл уусны улмаас хордлогод орсон тухай бид мэдээлсэн.  Тэгвэл эдгээр хордсон хүмүүс техникийн спирт буюу метилийн спирт ууж хордсон болохыг албаныхан тогтоогоод байгаа. 

Дуудлага ирсэн даруйд ЭМЯ болон бусад холбогдох албаныхан газар дээр нь ажлаад иржээ. Ажлын хэсгийнхэн дөнгөж сая хордсон хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө. Нийт 23 хүн техникийн спирт  ууж хордсоноос  дөрвөн хүн амиа алдсан. Тэдний нэг нь газар дээрээ нас барсан бол хоёр нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ. Харин нэг нь эмнэлэгт ирээд нас барсан байна. Одоогоор таван хүн сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа бол  бусад өвчтөнүүд нь энгийн тасагт эмчилгээ хийлгэжээ.

ЭМЯ-ны хор судлалын ерөнхий мэргэжилтэн С.Юмдэн эмч “Эдгээр хордсон хүмүүст яаралтай арга хэмжээ авч, хор тайлах бүх эмчилгээг хийсэн. Хордлогод орсон хүмүүсийн тухайд  техникийн спиртийг хэр хэмжээтэй ууснаасаа шалтгаалаад биеийн байдал нь өөр өөр байгаа” гэлээ.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өлзийбаяр 2016-11-30 04:39:13
    Энэний цаана монголчуудад хүчээр техникийн спирт уулгадаг маш том бүлэглэл байна аа.
  • чаваас 2016-11-29 14:33:55
    жирийн архийг уугаад хэдэн зуугаараа үхэж л байгаа ш дээ
  • Гана 2016-11-29 12:48:43
    Хүний амь нас эрсдсэн нь харамсалтай. Гэхдээ Монголчуудын амруу хэн ч энэ шингэнийг цутгаагүй Угаасаа хулгайч сэтгэлгээтэй монголчуудын хохь болоод дуусна
  • толгойгүй хүн 2016-11-29 11:58:08
    хятадууд энэ хороор шахсан байх, бүр ам руу цутгасан байх, үгүй мөн муухай санаатай улсууд шүү, та хэд амаа жимийгээд уухгүй гээд зугтахгүй яасан юм вэ
  • bi 2016-11-29 09:14:40
    tehnikiin spirt metiliin spirt hoer chini shal hoer zyil shyy dee
  • Зочин 2016-11-29 08:39:42
    Авралын бурхан АПУ-аа их ууж, аймшгийн хортой архиа бага уу гэж Далай лам арай хэлээгүй бил үү
  • зочин 2016-11-29 07:56:07
    Сансарын бичиж байгаа дөнгөж сая .. мэдээлэл хийж, мэдээлэл өглөө ийм Монгол өгүүлбэр байдаг юм уу, сэтгүүлчийн сэтэр зүүсэн мал минь мэргэжлийн нэр хүнд унагаа...
  • эмч 2016-11-29 07:31:17
    тэнэг малууд юм аа