Б.Энхбаяр: 700 сая долларын асуудлыг жижиг гэж хэлж байгааг ойлгохгүй байна
УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаан өнөөдөр 14 цагаас эхлэн хуралдах тов гаргасан. Гэсэн ч гишүүдийн ирц хүрээгүй улмаас хуралдаан эхлээгүй байна. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсоно.
Уг мэдээллийг хойшлуулах саналыг АН-ын бүлгээс тавихаар зэхэж байгаагаа тухайгаа өчигдөр мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраас дараах асуултад хариулт авлаа.

-Өнөөдрийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх хуваарьтай байгаа. АН-ын бүлгийнхэн өчигдөр энэ асуудлыг хойшлуулах санал гаргасан. Яагаад Хөгжлийн банкны мэдээллийг хойшлуулаад байгаа юм бол?

-Би шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч. УИХ-аас дуудсан цагт танилцуул гэсэн.

-АН-ынхны зүгээс “Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар мэдээллийг долоо хоногоор хойшлуулах саналыг хүргүүлнэ. МАН-ын бүлэг болон шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн Хөгжлийн банктай холбоотой жижиг жижиг зөрчлүүдийн талаар мэдээлэл хийдэг. Хөгжлийн банкнаас гарсан томоохон зээлтэй холбоотой мэдээллийг сөхдөггүй” гэсэн. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Ажлын хэсгээс 200 хуудас дүгнэлт боловсруулсан. 1.3 их наяд төгрөг буюу тухайн үеийн ханшаар 700 сая орчим ам.доллартай тэнцэх хэмжээний асуудал байгааг тогтоосон. Үүнийг жижиг асуудал гэвэл би ойлгохгүй байна. Үүнээс илүү том асуудал байдаг юм уу.

-Зээл авсан компаниудынх нь нэр тодорхой байдаггүй юм уу. Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдийн компани авсан тухай мэдээллийг мөн сөрөг хүчнээс өгөөд байгаа?

-Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан зээл авсан нийт аж ахуйн нэгжийн тоо бараг 2000 хүрнэ. Үүний 60 хувь гэвэл 1200 орчим нь МАН-ын гишүүдийнх гэж хэлж. 1200 аж ахуйн нэгжийн компанийн нэрийг яаж мэдсэнийг нь ойлгохгүй байна. Ажлын хэсгийн зүгээс үүнд улс төрийн өнцгөөс хандаагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • anita 2017-09-07 01:35:52
    Сайн уу, миний нэрийг Анита Женсен, би Орос улсад, Америкаас амьдардаг, энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн...
  • ард 2016-11-30 04:38:58
    идэх хязгааргүй сэтгэлд юу ч бага даа, та нарт ч хамаарна, шийдэл маш тодорхой тэнэг нэгэнд ч ойлгомжтой, хийх ү үүү үүүү
  • тиймээ 2016-11-30 04:31:45
    Энэ нэг гар шударга шалгасан нь юу л бол. МАН-ы хуулийн зөвлөх нэртэй байхаасаа АН-н гишүүдийн бөгсийг ухагч шударга царайлсан гар байсан.
  • Зочин 2016-11-30 03:56:40
    Но байгаа бол Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээр шалгуул.Үүнийг АТГ үнэн мөнийг олж шалгаж чадахгүйээ.Цагдаа арай улс төржих нь бага.
  • zochin 2016-11-29 16:13:23
    naaduuld chini Narantuul zah Tuts gej haragddag gee bizdee
  • gulugs 2016-11-29 15:01:37
    ene teneg gulug haanaas garaad irev
  • zochin 2016-11-29 12:46:12
    MAN-nii uursdiihuu avsan zeeliig zeel bish Burhanii hishig geed oilgochihson yum bna l daa.CHingis bondoos avsan bol ter chine ur odoo tuluh tsag ni bolson bna....
  • Хааис 2016-11-29 09:37:40
    Ийм ажилаа санхүү эдийн засгийн хүнээр хийлгээ. Таван тоо ойлгохгүй байж дэд сайд болохоор л бүгдийг мэддэг болохгүй шүү. Тэгээд ойлгохгүй байхгүй юу. Самар ид
  • 111 2016-11-29 09:26:37
    Chi yu ch oilogdoggui yum bol uliigee hiij Ded said maid hiideg Medleggui tolgoi we !!! zaigaa tawij ogoo !!
  • яана даа, харамсаж байна 2016-11-29 08:54:26
    Шалгаад үр дүн гарах уу? АН, МАН д итгэх тэнэг хүн ч алга байх шүү
  • ..... 2016-11-29 07:52:23
    Ерөөс юм л бол ойлгохгүй байна гэдэг үгтэй хүн юмаа даа???
  • эцсийг нь хүртэл ажиллаарай 2016-11-29 07:36:43
    гол нь идсэн мөнгийг буцааж төлүүлэх нь чухал шүү