Б.Дэлгэрсайхан: Оффшор бүс гэдгийг зөв ойлгох ёстой
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар  ахалж байгаа юм.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Тал цаас хууль батлах гэж байна. Энэ хууль цааш явахгүй. Хууль шаардлага хангахгүй. Ажлын хэсэгт дахин долоо хоног өгмөөр байна. Хуулийн төслийг энэ байдлаар нь цааш явуулах боломжгүй тул Засгийн газар төслөө татаж аваад дахин боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Наад зах нь оффшор бүс гэдгийг зөв ойлгох ёстой. Оффшор бүсийн гол зарчим нь мэдээлэл гаргаж өгдөггүй, хууль хяналтын байгууллага шалгах боломжгүй байдаг явдал. Ер нь эрхийн туслалцааны талаархи гэрээгүй орнуудтай харилцан мэдээлэл авах боломжгүй тул үүнийг харгалзаж үзэх учиртай. Мөн өөрийн нэр дээр биш бол гэр бүлийн гишүүд, хамаатан садныхаа нэр дээр данстай байж болно гэсэн санаа цаана нь агуулагдаад байгааг анхаарах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Монголд гаднын банк байхгүйн улмаас хүмүүс оффшор бүсэд мөнгөө хийж байна. Монголын хэдэн банканд итгэх итгэл алга. Гаднын банк оруулж ирэх хэрэгтэй. Мөн гэр бүлийн хүн данс эзэмшиж болохгүй гэнэ. Тэгэхээр гэр бүлийн хүн нь бизнес хийж болохгүй юм уу. Гэр бүлийн хүмүүсийг нь давхар шийтгэж байна уу. Манай улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын 80-аад хувь нь оффшор бүсээс орж ирдэг гэсэн баримт байдаг тул болгоомжтой хандаж гадны хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлөхгүй байхад анхаарах нь чухал.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хуулийн төслийг хойшлуулах, дахин бодож нягтлах гэсээр цаг алдаж болохгүй, одоо хэлэлцээд нэг тийш нь болгох нь зүйтэй, харин одоо төрийн өндөр алба хашиж буй хүмүүс гадна нуусан хөрөнгө мөнгөө оруулж ирвэл өршөөх, ил тод байдлын тухай хуульд хамруулах заалтыг төсөлд нэмж тусгахад болохгүй юмгүй.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар: Ажлын хэсэг гишүүдээс гаргасан саналыг төсөлд аль болохоор тусгаж чамбайруулах чиглэлээр олон талаас нь харж нухацтай хандсан. Мөн УИХ-ын Тамгын газарт захиалга өгч судалгаа хийлгэн 10 гаруй улсын туршлага, жишигтэй танилцсан. Судалгаанаас үзэхэд Европын ихэнх орнууд гадаадад данс эзэмшихтэй холбоотой асуудлыг ил тод байдлын тухай хуулиараа зохицуулсан байдаг юм байна.

Ингээд хуралдаан даргалагч Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эхлэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ажлын хэсгээс гаргасан цөөн хэдэн саналаар санал хурааж шийдвэрлэснээр олигтой хууль болж чадахгүй, зохицуулалтгүй, тодорхой бус олон асуудал цаана нь үлдчихгээд байна. Иймээс ажлын хэсгийг дахин хэд хоног ажиллуулж хэрэгжих боломжтой, олон түмний хүлээлтэд нийцсэн хууль болгоход анхаармаар байна” гэсэн санал гаргасан юм.  Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Гишүүдийн саналыг тусгаж төслийг чамбайруулах үүднээс хэлэлцүүлгийг түр хойшлуулахад ажлын хэсэг татгалзах зүйлгүй, гол нь ямар асуудлыг хэрхэн зохицуулах шаардлагатай талаар гишүүдээс чиглэл өгөх нь зүйтэй байна” гэсний дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 7 хоногоор хойшлууллаа. Ажлын хэсэг долоо хоногийн хугацаанд төслийг анхны хэлэлцүүлэгт дахин бэлтгэх юм.

П.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Emch 2016-12-04 20:06:52
    Offishor bol ed-n zasg-n gemt xereg luivar, xulgai ni todorxoi shuu dee.Manai luivarchid balailaad b/gaa shuu dee
    88.178.29.196
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-04 13:36:36
    Iim shunaltai humuusiig songood bdgiig gaihadgiin
    202.9.43.238
    Мэдэгдсэн Хариулах
  • OH.GK MFKFKFO  2016-12-04 07:04:14
    OVHGIUD BEKEKE GLGLFLF
    202.9.40.213
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2016-11-30 06:55:39
    Дуугүй суугаач, тэр чинь чиний аминд өлзийтэй.
    210.196.213.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-29 15:25:42
    Оффшор ч тийм ч их арвин явдал биш байхаа, гэхдээ заавал энэ хуулийг солиот Батзандангаар бичүүлэхээр чинь хүн ойлгохгүй шүү дээ, солиотой хүнээс солиотой л юм ...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2016-11-29 13:46:33
    Энэ нөхөр Бадамжунайтай адилхан царайтай юм. Бас адилхан шуналтай юм. МАН-д хөгийн амьтад цугларах юм аа. Гутамшиг.
    103.212.116.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayaraa 2016-11-29 12:46:24
    Ene nuhur harbaas danstai baih bugd l danstai gesen ug
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-29 09:52:45
    Хужаатай нийлж Монголын ашигт малтмалыг самардагч энэ нөхөр гадаадын хөрөнгө оруулагчид гэж хужаа нараа л хэлж байгаа юм байх даа. Жинхэнэ off шаарчин.
    202.9.41.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-11-29 09:02:42
    Монгол талаас хямд түүхий эдээр хангагч Хужаагийн гар хөл...Эд нартай тооцоо бодох цаг ирнээ...
    202.70.36.198
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2016-11-29 07:49:33
    Энэ нөхөр харваас хүйтэн царайтай, юу ч хийхээс буцахгүй этгээд байна даа!!! Та нар харж л байгаарай!!!!
    103.26.194.3
    Мэдэгдсэн Хариулах