Таны өрхийн орлогын зохистой хэрэглээ ямар түвшинд байх ёстой вэ
ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ

Өнгөрсөн удаагийн дугаартаа бид та бүхэндээ өөрийн болон гэрийнхээ нэг өдрийн цаашлаад долоо хоног, сарын зардлаа бичиж тэмдэглэхийг зөвлөсөн. Энэ үйлдлийг хийхэд танд нэг дэвтэр, үзэг бал байхад л хангалттай. Гэхдээ маш сайн ой санамжтай байхгүй бол нэгэн эзэгтэйн зардлын тэмдэглэл шиг “Надад 500,000 төгрөг байсан. Нэг кг нарийн боов – 2500 төгрөг, ургамлын тос 3800 төгрөг тэгээд яасан нь мэдэгдэхгүй 493,700 төгрөг гэдэг” шиг л юм болно шүү.

Мэдээж таныг дээрх хошин ярианы эзэн биш гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та зардлаа тэмдэглэж үзсэн бол магадгүй таны өмнө нь огт анзаарч байгаагүй мөнгөний дайснууд тань хаашаа ч бултах аргагүйгээр “баригдчихсан” нь лавтай. Энэхүү нийтлэлийн дараа нүүр номонд уншигчдын бичсэн сэтгэгдлээс хүргэвэл:

Би санхүүгийн хувьд засарч чадна гэж өөртөө бүрэн дүүрэн итгэлээ. Ер нь хуримтлаал, өнөөдөртөө жаахан "яндан" байгаад байхад болчих юм байна. Ккк хэмээн  Teshka Tegshee бичжээ. Харин Enkhmaa Tseesodroltsoo: би зардлаа их эрт бичдэг байсан.  Хөтлөөд байхаар их сонин. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт яг график шиг гараад ирдэг. Тэгж байгаад больчихсон юм аа. Та нарыг хараад дахин хөтөлье гэж тууштай бодчихоод л  байгаа :) хэмээн бичжээ. Баяр хүргэе та нартаа. Үнэхээр та ч гэсэн ийм  дүгнэлт хийж, зардлаа хөтөлж эхлэхээр шийдсэн бол магадгүй яаж бичихээ мэдэхгүй байгаа бол доорх загвараар орлого зардлаа тэмдэглэхийг хүсье. Ингэснээр та юуг тэвчиж, ямар хэмнэлт хийж чадахаа санхүүгийн дайн өрнөх дараах талбараас харж чадна.





Эхний ээлжинд зарлага тань тодорхой боллоо. Одоо та үүнийгээ орлоготойгоо харьцуулаад үз. Орлогын тань талаас илүү хувь нь зөвхөн хоол хүнсэндээ үрэгдчихээд байгаа бол мэдээж үүнийг хэн ч зохистой хэрэглээ гэж хэлэхгүй биз ээ.   
Бид доорх зохистой хэрэглээг тогтоохдоо дундаж орлоготой өрхийн санхүүгийн үзүүлэлт дээр тулгуурлаж гаргасан юм. Жишээ нь: Таны “Өрхийн хэрэглээ” бүлгийн зардал орлогынхоо 36%-ийг эзэлж байвал та “Хоол хүнс, ахуйн хэрэглээ, унааны мөнгө” гэх мэт зардлуудаа бууруулах шаардлагатай гэсэн үг юм. Доорх хүснэгтээс ямар зардал таны орлогын хэдэн хувийг эзэлж байвал “Зохистой хэмжээнд” тооцогдохыг ойлгох болно.
 
 
ЗАРДЛЫН АНГИЛАЛ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭ
/Орлогын дүнд эзлэх хувиар/
Зохистой хэмжээнээс 5%-10% болонтүүнээс дээш хувиар хэтрэх үед
ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭ
 
Хоол хүнс
Ахуйн хэрэглээ
Хувцас /насанд хүрсэн хүн/
Унаа /бензин, такси гэх мэт/
  1.  
Таны хоол хүнсэндээ зарцуулж буй зардал тань орлоготойгоо харьцуулахад орлогын тань  30%-иас хэтрэхгүй байх нь тохиромжтой. Хэрвээ энэ нь  5-10 хувь хэтэрч эхэлбэл таны өрхийн санхүүд дарамт үзүүлж эхлэх аюултай. Иймээс та гарч буй зардлуудаа хянаж багасгах арга хэмжээ авах шаардлагатай.
ТОГТМОЛ ТӨЛБӨР
  1.  
Тогтмол төлбөртөө зарцуулах мөнгө нь таны орлогын 25%-иас хэтрэхгүй байх нь тохиромжтой. Хэтэрсэн тохиолдолд та одооноос хэмнэлт хийх алхамуудыг хийж эхлээрэй.
  •  
  1.  
Та боловсролдоо зориулан нилээдгүй зардал гаргаж байгаа нь сайшаалтай ч энэ хэсгийн зардал таны орлогын 10%-иас хэтрэхгүй байх нь тохиромжтой. Тиймээс гарч буй зардлуудаа хянаж багасгах арга хэмжээ аваарай. Хамгийн гол нь боловсролдоо зориулах мөнгөн хуримтлалыг эртнээс төлөвлөж  үүсгэснээр танд ирэх санхүүгийн дарамт бага бууна гэдгийг санаарай.
  •  
Сургууль /Цэцэрлэг төлбөр:                                Хувцас:                                                        Халаасны мөнгө (унаа, хоол
  1.  
Таны хүүхэддээ зарцуулж буй зардал тань хэдий өндөр байгаа нь сайн хэдий ч уг зардал нь таны хүүхдийн ирээдүйд хэр өгөөжтэй байж чадах вэ? Өнөөдрийн чихэр жимснээс нь багахан хасаад хүүхдийнхээ ирээдүйд зориулж хуримтлал үүсгэдэг үү? Энэ асуултыг өөртөө нэг тавиад үзээрэй.
ЧӨЛӨӨТ ЦАГ
  1.  
Чөлөөт цагтаа зориулан зарцуулах мөнгө таны орлогын 10%-иас хэтрэхгүй байх нь тохиромжтой. Хэрвээ та үүнээс ч илүү мөнгийг зарцуулж байгаа бол аюулын харанга цохиод эхэлсэн гэсэн үг. Судалгаанд хамрагдагсдын ихэнх нь гадуур хооллоход их мөнгө зарцуулж байгаа нь тогтоогджээ. Энэ нь таны өрхийн санхүүд ч эргээд дарамт үзүүлэх болно. Иймд та гадуур хооллох давтамжаа багасгаж, зарим наргиан цэнгээнийг алгасаж сураарай.
ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН
  1.  
Таны эрүүл мэнд, гоо сайхны зардал их байна. Энэ зардал нь таны орлогын 10%-иас хэтрэхгүй байх нь тохиромжтой юм. Үнэтэй брэндийн бараануудын сав боодолд л хамаг мөнгө урсдагийг санаарай. Харин эрүүл мэндийн асуудлыг   та ЭМД хийлгүүлснээр шийдвэрлэх боломжтой. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдсанаар та өвдсөн хойноо их мөнгө үрэхээс сэргийлнэ. Улиралд нэг удаа гэр бүлээрээ бүх төрлийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж сураарай.
ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ ЗАРДАЛ
  1.  
Та төлөвлөөгүй зардал их гаргаж байна. Энэ зардал нь таны орлогын 5%-иас хэтрэхгүй байх нь тохиромжтой. Тиймээс та гэнэтийн хэрэгцээндээ зориулан хуримтлал үүсгэж байгаарай. Хүнд хэцүү үед 10 төгрөг ч олдохгүй үе тохиолддог. Иймээс та үүнд зориулсан  хадгаламжийн бүтээгдэхүүнийг судлаад үзээрэй.
 
ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ: Бид энэ удаад уншигч танд зардлаа тэмдэглэж сурахад тань мөн орлогын тань хэдэн хувийг ямар төрлийн зардал эзэлбэл зохистой талаарх мэдээллийг хүргэлээ.

Дараагийн дугаарт: Орой бүр бүсгүй та ямар хоол хийхээ боддог уу? Тэгвэл энэ тухай зөвхөн ням гаригт л бодоход хичнээн төгрөг хэмнэж чадна гээч...

Эх сурвалж: Өдрийн сонин
Бусдад түгээх
  • gplus