Аймгуудад түргэн тусламжийн автомашин олголоо
Орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газраас аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд улсын нөөцөөс шуурхай албаны түргэн тусламжийн автомашин олгохоор шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл Аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд шуурхай албаны түргэн тусламжийн автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.

Нийт 19 аймгийн 21 сумын эрүүл мэндийн төвд УАЗ-22069 маркийн фургон автомашин, УАЗ-31519 хантер маркийн автомашины түлхүүрээ гардан авсан юм.

Автомашин гардуулан өгөх ажиллагаанд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нарын удирдлагууд оролцлоо.

Улсын нөөцөөс олгож буй шуурхай албаны түргэн тусламжийн автомашин нийт 630 гаруй сая төгрөгийн өртөгтэй юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.