
Швейцарийн Цюрих хотноо ирэх сарын 7-12-нд 37 дахь удаагийн жүдо бөхийн Армийн ДАШТ болох гэж байна. Тус тэмцээнд нийт 134 орны тамирчид оролцох бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр "буурал" тивийг зорих гэж байна. Жүдочдийг Дархан аварга, гавьяат тамирчин Гэлэгжамцын Өсөхбаяр аварга ахлан оролцох бол дасгалжуулагчаар ОУХМ Пүрэвдоржийн Нямлхагва, Дамдинсүрэнгийн Батсайхан нар ажиллах юм.
Армийн ДАШТ-д оролцох Монгол Улсын баг тамирчид:
-60 кг: Дагвадоржийн Баярмагнай /ОУХМ/
-66 кг: Адъяагийн Батсуурь /ОУХМ, Армийн анхдугаар наадмын мөнгөн медальт/
-73 кг: Эрдэнэтогтохын Түмэннасан
-81 кг: Дашцэрэнгийн Сандуйжав
-90 кг: Гантулгын Алтанбагана /ОУХМ, Гран При ангилалаас 2 мөнгө, 1 хүрэл медальтай/
-100 кг: Хутагын Цогтгэрэл /ОУХМ, Армийн анхдугаар наадмын хүрэл медальт/
+100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр /ОУХМ, Залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнгөн медальт/
-52 кг: Адъяасамбуугийн Цолмон /ОУХМ, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт,
-63 кг: Болдын Ганхайч /ОУХМ, 2016 оны улсын аварга/
Б.Орхон