Оюутан залуусаа маргаашнаас бус өнөөдрөөс эрүүл мэнддээ анхаарцгаая

Монгол Улсын нийт хүн амын 35.5 хувийг өсвөр үе, залуучууд эзэлдэг.  Тэднээс жилд 180.000 орчим оюутан 100 гаруй их дээд сургууль, коллежид суралцдаг байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд оюутан, залуучуудын дунд хоол боловсруулах эрхтэн болон бэлгийн замаар халдах халдварын тоо эрс нэмэгджээ. Иймд өсвөр үе, залуучууд руу чиглэсэн эрүүл зан үйл, хэв маягийг хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах нэн шаардлага тулгарсан юм.  

Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг улс орон даяар өрнүүлж байна. Тус аянаар оюутан, залуучуудыг эрүүл мэнддээ анхаарах, БЗХӨ-ний эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон Эрүүл мэндийн даатгалд хамрагдсаны ач холбогдлыг таниулахад оршиж буй.  

Дашрамд дурдахад манай Улсын нийт оюутнуудын 45 хувь нь Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг бөгөөд тэд сар бүр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувьтай тэнцэх буюу 1920 төгрөг төлдөг. Энэ нь жилд 23040 төгрөгөөр 2 сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрддэг аж.  Тиймээс оюутан залуучуудыг эрүүл мэнддээ маргаашнаас бус өнөөдрөөс анхаарахыг уриалж байна.



Ийн “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяны түүчээ болгож өчигдөр Монголын Үндэсний Их сургууль, Олон Улсын Улаанбаатар Их сургууль, “Их засаг” Их сургуулийн оюутан, залууст холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, сургалт сурталчилгаа явууллаа. Энэ үеэр тэдэнд хандаж эрүүл мэнддээ өнөөдрөөс анхаарахыг зөвлөөд  ” Чарльз Дарвины хэлснээр “Хүчтэй нь ялдаг” учир хүчтэй байхын тулд эрүүл байхыг уриаллаа. 

Мөн энэ үеэр оюутнууд “БИ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ТӨЛДӨГ” challenge-д нэгдэж үеийнхэндээ үлгэр дууриал үзүүлсэн юм.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.