Билл Кондон: Эмма Уатсон бол Беллегийн орчин үеийн дүр төрх
Ид шидийн ертөнцийн тухай өгүүлэх “Харри Поттер” киногоор хүүхэд байхаасаа л олонд танигдсан чадварлаг жүжигчин Эмма Уатсоны гол дүрд тоглосон  шинэхэн уран бүтээл ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх гэж байгаа билээ. “Араатан ба гоо үзэсгэлэн” гэх үлгэрийг найруулагч Билл Кондон орчин цаг руу хөрвүүлсэн бөгөөд түүний бүтээл ирэх оны хамгийн их хүлээлт үүсгэсэн кинонд зүй ёсоор тооцогдож байгаа юм. Ингээд бидний сайн мэдэх нэгэн хүүхэлдэйн кино хэрхэн  бодит байдалд буух талаарх  найруулагчийн ярилцлагыг “Оддын цаг” буландаа орчуулан хүргэж байна.  Найруулагч Билл Кондон “Бүрэнхий” цуврал киногоороо манай уншигчдад илүүтэй танигдсан юм. 
 
-“Араатан ба гоо үзэсгэлэн” зохиолийг барьж, ажиллах ямар байв. Энэ асуултаар ярилцлагаа эхлүүлье?
 
-Юун түрүүнд хэлэхэд “Араатан ба гоо үзэсгэлэн”  үлгэрийг шинэчилж буй юм биш. Арай өөр өнцгөөс, арай өөр байдлаар илэрхийлэхийг зорьсон хэрэг. Энэ кинонд гоо үзэсгэлэнгийн тухай өгүүлнэ. Эдүгээ юмс үзэгдэл бүр  шинэ орчин, шинэ орон зай руу хөрвөж байдаг шүү дээ. Нэг фото зураг гэхэд л  бодит кино болж байх жишээтэй. Тиймээс хүүхэлдэйн киноноос бодит байдал руу шилжихэд мэдээж, дүрийн баатруудын  сэтгэл хөдлөл, гаргаж буй ааш авир өөрчлөгдөх нь гарцаагүй.  Тиймээс шинэчлэл гэхээс илүүтэйгээр  бодит байдал руу хөрвүүлсэн гэж хэлбэл онох байх. 


 Найруулагч Билл Кондон
 
-Аль хэдийнэ хүн  бүрийн мэддэг, сонсох дуртай  тэдгээр хөгжмийн аяыг кинонд ашигласнаас гадна, шинэ дуунуудыг нэмсэн гэсэн. Ингэхэд  ямар нэг бэрхшээл гарав уу?
 
-Бэрхшээл гараагүй. Аль хэдийнэ олонд танигдсан тэдгээр гайхалтай дуунууд энд багтсан. Гэхдээ зохиолын зарим шинэ элементүүдийг ямар нэг байдлаар өргөжүүлэх хэрэгтэй болсон л доо.  Киноны гол баатрууд болох Араатан, Белле нар уулзах хүртлээ хэрхэн шаналж буй байдлыг харуулах гэх мэт зохиолын зарим хэсэгт шинэ дуунуудыг шигтгэж өгсөн байгаа. Киноны шинэ аспектад  шинэ дуу эгшиглэнэ.
 
-Шүтэн бишрэгчиддээ сонсгохоор сэтгэл догдлон хүлээж буй дуу танд байна уу?
 
-Тийм ээ. Гурван маш гайхалтай уран бүтээл байгаа. Хөгжмийн зохиолч Алан Менкен эдүгээг хүртэл 20 гаруй жилийн турш уран бүтээлээ туурвисан. Тэр зүгээр л үзгээ бариад хөгжмөө бичиж, төгөлдөр хуураараа тоглож эхэлсэн шүү. Түүний зохиосон хөгжмүүд киноны үзэл санаатай маш сайн нийцсэн. Гэхдээ тэдгээрээс гурав нь маш гайхалтай бүтээл болсон байгаа. 
 
-Та тэдгээр дууг дуулах хэн нэгэн алдартныг аль хэдийнэ сонгосон байх. Бидэнд энэ талаар сонирхуулаач?
 
-Уучлаарай боломжгүй. Учир нь дуу хараахан бэлэн болоогүй байгаа.
 
-Тэгвэл ядаж, эрэгтэй эсвэл эмэгтэй дуучны аль нь дуулж байгаа  талаар яриач?
 
-Тийм ч таатай хариулт гэж бодохгүй байна. 
 
-Киноны гол дүр Беллед  яагаад Эмма Уастоныг сонгосон юм бэ?
 
-Яагаад вэ гэдгийг үзэгчид сайн мэдэж байгаа болов уу. Белле  диснэйн үлгэрийн баатруудын нэг. Харин Эмма Уатсон бол Беллегийн  бидний амьдарч буй энэ цаг үеийн дүр төрх гэж би боддог. 
 
 
-“Үнсгэлжин” кинонд  Лили Жэймсын өмссөн даашинзны дизайнтай холбоотой маргаан гарч байсан. Энэ удаагийн уран бүтээлд Беллегийн шар даашинзны загварыг гаргахдаа тэр явдлаас санаа авсан уу?
 
-Үгүй. Энд огт өөр зүйл гарна. Мэдээж Үнсгэлжингийн зохиолд загалмайлсан эх ид шидээр даашинзыг бүтээдэг тухай гардаг. Харин энэ кинонд гэрийн ажилчид хамтдаа даашинз урладаг.  Төгсгөл хэсэгт л ганц ид шидийн үзэгдэл гарна. Гэхдээ Араатан ба гоо үзэсгэлэн кинонд  гоо үзэсгэлэн, амар амгалангийн тухай өгүүлнэ. Түүнээс биш Эмма Уатсон ямар даашинз өмссөн байх нь сонин биш. Энэ бол тусдаа асуудал. 


 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • """- 2016-11-29 02:03:12
    хэ хэ урдахаа дийлэхгүй байж гадны юмыг шүүгээд яахав.