Эрх баригчид аа, “Саусгоби сэндс” Монголын төрөөр хэдий болтол тохуурхах вэ
“Үүдээ дэлгэж угтаад, дээшээ суу” гэснийг “Хойморт гараад төрийн хуулиар тохуурх” гэж ойлгох хэсэг олон байна. Тэдний нэг бол алдарт  Жастин Капла ба “Саусгоби сэндс”. Тэд Монгол төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй. “Төр оршихуй дор татвар буй, татвар оршихуй дор төр буй” гэдэгчлэн төр татвар хоёр салшгүй холбоотой. Гэтэл төр оршихуйгаар тохуурхсаар байгаа газар бол “Саусгоби сэндс”. “Саусгоби сэндс” нь  Өмнөговийн Нарийн сухайтын орд дээр олборлолт явуулдаг компани. Нүүрсний үнэ хаданд гарч байх үед тэд их хэмжээний экспорт хийж, ашиг орлого нь чамлахааргүй хэмжээнд хүрсэн гэдгийг бүгд мэддэг. Гэвч “Саусгоби сэндс” олсон ашгаасаа татвар төлөхийг хүсээгүй. Эцэст нь Жастин Капла гэгчийг хорьсон боловч Монгол Улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргээр ял шийтгүүлээд байсан Жастин Каплаг Ерөнхийлөгч өршөөсөн. Харин 35,2 тэрбум төгрөгийг өрд Ерөнхийлөгч өршөөл үзүүлээгүй гэдгийг “Саусгоби сэндс” компанийнхан мэдэж баймаар...

Тэдэнд Монголын төр хэтэрхий хүнлэг хандаж байна. Үүний жишээ бол өнгөрсөн тавдугаар сард Ч. Сайханбилэгийн Засгийн газар тус компанийн улсын төсөвт төлөх ёстой 35,2 тэрбум төгрөгөөс 15 тэрбумыг нь 2016, 2017 онд хуваан төлж, үлдсэн 20 тэрбумыг нь “Эрдэнэс Таван Толгой”-н уурхайд өөрийн зардал, хүн хүчээр олборлолт явуулж барагдуулах шийдвэр гаргаж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгасан байна. Нэг үгээр  өрөө засгаар төлүүлээд зогсохгүй, төрийн өмчит нэг компанид ажил үйлчилгээ үзүүлэх замаар өрийг нь төлүүлэх шийдвэр гарчээ.

“Даварсаар даварсаар Дагвын орон дээр гарна” гэдэг энэ.

Яг одоо бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ огцом өсөж эхэллээ. Энэ үнэ цаашид тогтвортой байх төдийгүй, харин ч аажмаар өсөх хүлээлт байгаа тухай таатай мэдээг олон улсын судалгааны байгууллагууд танилцуулж эхэллээ. Манай өмнөд хөршийн Таншан боомтод өнгөрсөн лхагва гаригт коксжих нүүрсний үнэ тн нь 270 ам.доллар байв. Мөн Хятадын зарим боомтод Австралийн коксжих нүүрс тн нь 303-306 ам.доллар давсан мэдээ ч бий. Нүүрсний зах зээл ийнхүү эргэн сэргэж эхэллээ.

Гэвч манай эрх мэдэл бүхий хүмүүс өчнөөн тэрбумын өртэй “Саусгоби сэндс”-д тал засч нүүрсний зах зээлд дотоодын хувийн хэвшлийн болоод төрийн өмчит компаниудыг шахах, зах зээлд давуу байр суурь эзлэх төлөвлөгөө боловсруулсан байх. Төлөвлөгөөний дагуу бол “Саусгоби сэндс” Нарийн сухайтаас нүүрс олборлож урагш нь зөөсөөр байна. Их хэмжээний экспорт хийж, “Саусгоби сэндс” ашиг орлого тэлсээр...

Энэ үед төр дампуурлаа зарлах дээрээ тулж, хоосон авдраа маажиж байна. Нүүрсний үнэ өсөж  байгаа энэ өдрүүдэд “Саусгоби сэндс”  илүү ашигтай ажиллах болно. Хэвлэлд  “Саусгоби сэндс” компани энэ жил хоёр сая тонн нүүрс борлуулаад байгаа аж. Тонныг нь 30 ам.доллараар зарсан гээд бодохоор 120 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон” гэх тооцоо бүхий мэдээлэл гарчээ.

Сөрөг хүчний зүгээс бүх боломжоо ашиглан төсвийн алдагдлыг бууруулах тал дээр Засгийн газар ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Тэгвэл Засгийн газарт боломж байна. Төрийн хуулиар тохуурхсан “Саусгоби Сэндс” компанид өнөөдрийг хүртэл Монгол Улсыг хохиролыг барагдуулаагүй гэдгийг санах хэрэгтэй.

Мөн тэд монголын  “хар алт”-ыг их хэмжээгээр экспортлож, ашигтай бас  дахин ашигтай ажиллаж байна.  

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нөгөө төлбөрийг нь төлөөлнэ биз ээ 2016-12-14 13:18:43
    шударга ёс... их мөнгө...
  • Bathuu 2016-12-02 06:19:35
    Mongolchuud min Nuursnii ene uniin usultiig ashiglaad avah um san
  • Өчүүхэн 2016-11-30 00:15:14
    Гадаадын өчүүхэн муу компанид дээрлхүүлсэн төр, засаг. Уг нь Монголын төр улс хүчирхэг байх ёстой шүү
  • shuugch 2016-11-29 23:51:04
    ELBEGEE EKH ORNIIG MINI ARD TUMNEE ELGEER NI HRWTUULLEE
  • Зочин 2016-11-29 08:56:42
    салга толгой Бат үүл, хүзүүгүй толгой Элбэгээ хоёроор төлүүл, төлөхгүй гэвэл хойноос нь хөөгөөд гарга
  • Сайнаа 2016-11-29 06:17:34
    Согтуу Баярын найзууд шүү
  • зөв 2016-11-29 05:46:13
    наад элбэг дорж оо хурдан огцруул тэгвэл наадуул чинь хурдан төлнөөөөөөөөө
  • зочин 2016-11-29 04:54:32
    Даварсан хулгайч нар Ерөнхий сайд байсан Баярыг хэлсэндээ байсангүй гэж зодсон гэлүү Дэмбэрэл хотел Монгол энэ тэр гээд талд нь ороод хөрөнгө оруулагч гэгч
  • Elbegdorj 2016-11-29 04:01:06
    Nz ni medej bgoo odoo hyatduudad ugsiishd ted nar maani jaahn ideed avag daraa n l yum uldvel ta nart amsuulamz
  • Baldan 2016-11-29 04:00:11
    Элбэгдоржийг огцруулах хөдөлгөөнийг нэн даруй эхлүүлэх шаардлага үүсч байна
  • ЗОЧИН 2016-11-29 03:18:25
    ЭЛБЭГЭЭГЭЭР ТӨЛҮҮЛ.
    • зөв 2016-11-29 03:50:35
      зөв хэллээ. элбэгээ тарвага ч их холбоотой байх нь
  • ө 2016-11-29 01:58:29
    жигмэд
  • 1 2016-11-29 01:40:14
    Naaduuliig chine turd garsan luivarchidtai niilchiheed davarch daigaa uym. Mongoliin kompani baisan bol ali deer budaa.