Гамшиг, осолд өртөгсдийн 30 хувийг хүүхэд, залуучууд эзэлж байна
Сүүлийн жилүүдэд бүс нутаг, дэлхийн хэмжээнд гамшгийн төрөл, тоо, давтамж нэмэгдэж,  гамшгийн улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал амьтан олноороо хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд хохирол учрах нь түгээмэл болж байна. Тэр дундаа гамшиг, осолд өртөж буй нийт хүн амын 30 гаруй хувийг хүүхэд залуучууд эзэлж байгаа нь сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байна.  

Иймд гамшгийн үе дэх боловсролын салбарын бэлэн байдал, хүүхэд хамгааллын асуудал, бусад салбарын оролцоог хангасан богино болон урт хугацааны урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх цогц үйлчилгээг хөгжүүлэх асуудлыг улс орон бүр төрийн бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай болж байна.

2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 852 цэцэрлэгт 208 мянга гаруй хүүхэд, 655 сургуульд 534.6 мянган суралцагч,  457 дотуур байрт  33 мянга гаруй суралцагч амьдарч боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.

Эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сул, санамсар болгоомжгүй байдлаас үүдэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд гамшиг, осолд 230 гаруй хүүхэд бэртэж гэмтэн, 500 гаруй хүүхэд амь насаа алдсанаас үзэхэд гамшгийн эрсдэлийг бууруулахад, гамшиг, ослыг хохирол багатай даван туулахад онцгой байдлын байгууллагаас гадна эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, бусад байгууллагууд, олон нийтийн оролцоо чухал гэдгийг харуулж байгаа юм. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.