Чөлөөтийнхөн клубүүдийн ДАШТ-д оролцоно
Украин улсын Харьков хотын “Локомотив” спортын цогцолборт энэ оны арван нэгдүгээр сарын 30-арван хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болох эрэгтэй чөлөөт бөхийн клубүүдийн ДАШТ-д оролцох “Арслан” болон “Харгант-Цамхаг” клубүүдийн хамтарсан баг өчигдөр нислээ.

Гурав дахь удаагаа явагдаж байгаа тус тэмцээнийг Украиний болон Ираны бөхийн холбоод хамтран зохион байгуулж байна. Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Гүрж, Киргиз, Монгол, Турк, Унгар зэрэг орны шилдэг клубүүд тус тэмцээнд оролцох мэдүүлгээ өгсөн байна. Украин болон Иран улс нь тэмцээнийг зохион байгуулагчдын хувьд тус бүр 2 баг оролцуулна. Тэмцээн эрэгтэй чөлөөт бөхийн 8 жингээр явагдана, баг тус бүр үндсэн 8 бөхтэй байна, сэлгээний 4 бөхтэй байж болно, баг бүрт хоёр хүртэлх тооны гадаадын бөх байж болох юм байна.

Тэмцээнд нэгдүгээр байр эзлэсэн багийг 25, хоёрдугаар байр эзлэсэн багийг 15, гуравдугаар эзлэсэн багийг 10 мянга ам.доллараар урамшуулах юм байна.

Тэмцээний эхний өдөр хэсгүүдийн барилдаан, хоёр дахь өдөр шагналт байруудын төлөөх барилдаан болно.

Өнгөрсөн жилийн тэмцээнд “Хасу-Мегастарс” клубын баг оролцож 15 багаас ҮIII байранд орж байсан.

Энэ жил оролцох багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

            57 кг               Занданбудын Занабазар, “Арслан” клуб

            61 кг               Сармандахын Билгүүн, “Арслан” клуб

            65 кг               Хуягбаатарын Хишигбат, “Арслан” клуб

            70 кг               Даваацэрэнгийн Хатанбаатар, “Арслан” клуб“

            74 кг               Батчулууны Анхбаяр, “Харгант-Цамхаг” клуб

            86 кг               Төмөрбатын Мөнгөншагай, “Харгант-Цамхаг” клуб

            97 кг               Өлзийсайханы Батзул, “Хангарьд” клуб

            125 кг             Нацагсүрэнгийн Золбоо, “Харгант-Цамхаг” клуб

Дасгалжуулагчид: “Арслан” клубын дасгалжуулагч Бямбажавын Баттулга, “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч Жамсрангийн Дандар

Шүүгч: олон улсын шүүгч Цэдэвийн Цэрэнхүү нар оролцохоор Украйныг зорилоо.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.