Талцаж хэрэлдэхээс өөр шидгүй болжээ, Монголчууд
Хийх ажилгүй хүн хэрүүл хийж, зорилгогүй хүн зовлон тоочдог хэмээн биднийг багад аав ээж маань сургадаг байлаа. Дэрсхэн өссөн таван охиноо ажилд сургахын тулд хэлж байсан энэ үгийг одоо эргээд бодоход хамгийн үнэн санагдах аж. Үнэхээр л амьдралын зорилготой, алс хэтийн бодолтой хүнд зовлон тоочиж суух цаг хаана ч гарах билээ. Хийх ажил ихтэй бол хэрэлдэж суух зав ч олдохгүй нь тодорхой. Харамсалтай нь өнөөдрийн нийгэмд зовлон тоочсон, зорилгогүй хэсэг бүлэг бий болж, хэрэлдэхээс өөрийг хийхээ больжээ.
 
Зурагтаар гарсан авьяастны нэвтрүүлгийг ч зүгээр үзчихэж чадахгүй талцаж хэрэлддэг болов, монголчууд. Төрийн гаргасан шийдвэр бүрийг сөргөж, өөрийнхөө зөв гэдгийг өрөөлд итгүүлэхийн төлөө хамаг цаг заваа зарцуулж суудаг хүмүүс бишгүй олширлоо. Цахим ертөнцөөр хаа нэгхэн л тэнэхэд л талцаж хуваагдсан монголчуудын элдэв цэцэрхэл, хийрхсэн санал сэтгэгдэл дүүрэн. Хамгийн сүүлд гэхэд л орон даяар орсон их цасны улмаас монголчууд маань хоёр хуваагдан хэрэлдэв. Их хэмжээгээр орсон гэнэтийн цаснаас болж хальтиргаа гулгаа ихэсч, явган хүмүүс ч бэртэж гэмтэх нь ихэссэн нь бухимдах шалтгаан байсан.
 
Хот хөдөөгүй л их цаснаар бага зэрэг зутарсан нь мэдээж. Гэхдээ ганцхан хотод орчихсон юм биш. Хотын дарга давс асгаад ч дийлэхгүй болсон учраас бүх нийтийг цас цэвэрлэгээнд уриалж, хүүхэд хөгшидгүй цасаа цэвэрлэе хэмээсэн нь манайхны зэвүү дургүйг зэрэг хүргэж орхив. Боолын нийгэмд амьдарч байгаа юм уу, социализмын үеэсээ салах болоогүй юу, би хүүхдээрээ цас цэвэрлүүлэхгүй, Сундуйн Батболдыг шүүхэд өгнө хэмээн “дөвчигнөж” гарах нь тэр.
 
Хамгийн инээдтэй ч хотын даргын гаргасан энэ шийдвэрийн араас Ерөнхий сайд маань мэдэгдэл хийж, хүүхдээр цас цэвэрлүүлж болохгүй хэмээн лүндэгнэв. Ийм жижигхэн асуудалд хүртэл санаа тавьж суух их л завтай Ерөнхий сайдтай юм, бид. Улс орон нь өрөндөө баригдаж, хувь, хувьсгалын байгууллагууд цалингаа тавьж чадахгүй дампуурч байхад нийгмийн тустай үйл хэрэгт хэнийг оролцуулахыг зааж суухыг нь тэнэглэл гэж харахаас өөр яалтай билээ.
 
Биднийг багад гутлын түрий давсан цас ордог л байлаа. Тухайн үед цацаад арилгах давс байхгүй учраас бүх нийтээрээ гараад л цэвэрлэж орхидог байсан юм.
 
Ер нь ч тэгээд бидний аав ээж, бид өөрсдөө ч гэсэн цас байтугай зүйлийг цэвэрлэж болдог л байлаа. Анги хамт олноороо хавар их цэвэрлэгээнд гарч хог цэвэрлэн, сургуулийнхаа түлээг хөрөөдөж, хөвгүүд нь нэг бүрчлэн хагалдаг байсныг хөдөө орон нутагт сурч байсан олон ч хүүхдүүд мэднэ дээ. Биднийг багад гутлын түрий давсан цас ордог л байлаа. Тухайн үед цацаад арилгах давс байхгүй учраас бүх нийтээрээ гараад л цэвэрлэж орхидог байсан юм. Тэглээ гээд муудсан зүйл алга. Ажил хийж сурлаа. Улсын хөгжилд бидний оролцоо ч чухал юм байна гэдэг хүмүүжил олж авснаас өөрөөр алдсан зүйл алга байна.
 
Социализмаас авах ч зүйл байдаг, хаях зүйл ч их бий. Хөдөлмөр эрхэллээ гээд хүн хэзээ ч муудахгүй. Тэр тусмаа өнөөгийн залууст хөдөлгөөн юу юунаас чухал. Өглөө гэрээсээ гараад унаанд сууж ирээд өдөржин хичээл хийж хөдөлгөөнгүй суучихаад, орой мөн л компьютер, гар утастай найзалсаар унтдаг. Тиймдээ ч элдвийн нян бактерт амархан өртөж, ханиад томуу, хатгаанаас салахаа больсон нь худлаа биш. Аяга угааж, хог шүүрдэх төдийхнийг хар ажил гэж эндүүрдэг эцэг, эхчүүд дэндүү олон байдгаас болж, өсвөр үеийнхэн ямар ч дархлаагүй, сул биетэй өвчин ороох нь их болоод байна. Нэг удаагийн хүйтнийг дааж чадахгүй л өвчин тусч, эм тариаг хоол аятай хэрэглэх болж.
 
Тиймдээ ч өсвөр насны ахлах ангийн сурагчид цас цэвэрлэх нь юуны буруу байх билээ. Ядахдаа л ажил хийж сурна. Улсын хөгжилд миний оролцоо чухал юм гэдгийг ойлгож, аливаа зүйлд хариуцлагатай хандаж сурна. Ингэж бичлээ гээд занаж зүхэх, хоцрогдсон нийгмийн үлдэгдэл гэх мэтээр хараах хүн бишгүй л олон гарах нь тодорхой.
 
Хувь хүний хөгжил талаас бодоод үзвэл нийгмийн үйл хэрэгт үр хүүхэд чинь оролцож л байвал сайн байхсан. Орчин цагт гадны улс оронд хүмүүнлэгийн үйл, нийгмийн тустай үйл хэрэгт оролцдог байхыг оюутан сурагчид, ажилтнуудаасаа шаардах болсон. Сургууль нь цаанаас нь хөтөлбөр батлаад сайн дурын ажилд хүүхдүүдийг оролцуулдаг жишээ хаа сайгүй бий. Сайн дурандаа ч гадныхан манайд ирээд хог цэвэрлэж, өнчин ядуусыг тэтгээд явдаг юм биш. Төрийн болон хувийн хэвшилд ажилд орох нэг шалгуур нь сайн үйл хийх, нийгмийн тустай үйл хэрэгт оролцох хэмээн заагаад өгчихсөн учраас тэд шалгуураа хангаж яваа нь тэр. Ингэж байж л тэр хүн үйлчлүүлэгч нэг бүрийнхээ зовлонг ойлгодог, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө дайчилж ажиллаж чаддаг болно.

Ахлах ангийн, маргааш гэхэд л амьдралын их хаалгыг татаж орох охид, хөвгүүдийг л цас цэвэрлэгээнд гарахыг уриалсан хэрэг. Гэтэл нялх нялзрайг нь гаргах гэсэн аятай нийгмээрээ зүхэж, шүүхэд өгөх тухай ярьж тэнэглэж байгааг нь зөвтгөх арга олдохгүй юм

 
Ачаалал даах чадвар нь ч тэр хэрээр нэмэгдэх учиртай. Анги хамт олноороо сайн үйл хийснээр багаар ажиллах чадварыг багаасаа эзэмшиж чадна гэж үздэг юм байна. Одоо ажилд ороход багаар ажиллах чадварыг нэн чухалд тооцдог болоод байгаа. Тэгвэл энэ чадварт суралцах эхний алхам нь магад хамтдаа цас цэвэрлэх ч юм бил үү. Хүүхэд бүрээр цас цэвэрлүүлнэ гэж хотын дарга ч мэдэгдээгүй юм билээ. Ахлах ангийн, маргааш гэхэд л амьдралын их хаалгыг татаж орох охид, хөвгүүдийг л цас цэвэрлэгээнд гарахыг уриалсан хэрэг. Гэтэл нялх нялзрайг нь гаргах гэсэн аятай нийгмээрээ зүхэж, шүүхэд өгөх тухай ярьж тэнэглэж байгааг нь зөвтгөх арга олдохгүй юм. Машин зам дээр гараад цас цэвэрлэхгүй юм гэхэд сургуулийн орчин тойрныхоо цасыг цэвэрлэчихэд буруудах зүйл огтхон ч байхгүй биз дээ. Даанч манай залуус дотор тийм сэтгэлтэй, зүтгэлтэй нь тун цөөхөн юм. Оршин суугчдаараа байрныхаа цасыг цэвэрлэх уриалга гаргахад , гарч очдог нь дандаа ахмад, дунд үеийнхэн. Нийтийн тустай үйл хэрэгт гар бие оролцож, хогийг хогийн саванд гэдэг суурь хүмүүжлээр өссөн хүмүүс л тэнд цугларч цас цэвэрлэж харагддаг юм билээ.
 
Харин манай залуус орцондоо тамхи татаж, цас цэвэрлэж байгаа хүмүүсийн зургийг гар утсаараа дарж цахим сүлжээнд түгээх ажлыг хиййэ. Эс бөгөөс машинаа асаагаад л амралтын өдрийнхөө аялалд гарч, баасан гарагт хэрхэн шоудаж шартсан тухайгаа сонин болгон бичих жишээний. Энэ бол нийтлэг үзэгдэл. Гадаа гарч цас цэвэрлэсэн тухайгаа бичсэн найзынхаа постод лайк дарахаа мэдэх атлаа, гарч очоод адилхан цэвэрлэх тухай бодол хэний ч санаанд ордоггүй нь сонин юм шүү.

13 удаагийн цаснаар хотын удирдлагууд тараа таниулсан шиг их цэвэрлэгээний сургаар монголчууд бид ч тараа таниулж орхисныг нуух юун

 
Бүх нийтээр цас цэвэрлэгээнд гарч, оюутан залуусыг цас цэвэрлэхийг уриалвал гарах уу гэсэн сэтгүүлчийн асуултад хоёр ч залуу завгүй, гарахгүй хэмээн хариулсан бичлэг цахим орчинд цацагдаж, хэдэн мянган залуус тэдний арчаагүй, анхиагүйг гайхаж, занаж зүхсэн байх юм. Гэвч дээрх хоёр залуугаас манай залуус хол ялгарах нь юу л бол. 13 удаагийн цаснаар хотын удирдлагууд тараа таниулсан шиг их цэвэрлэгээний сургаар монголчууд бид ч тараа таниулж орхисныг нуух юун. Улсаас мөнгө нэхэж, авах ёстой юм шиг аашилдаг атлаа нийтийн үйл хэргийн төлөө нэг удаа ч гараа хөдөлгөх хүсэлгүй гэдгээ бид батлан харуулчихлаа.
 
Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2016-11-30 13:19:25
    Amldral yrgeljilj baina. Omnoh yiliin yriig yrj davna
  • Зочин 2016-11-29 16:25:19
    Ерөнхий сайдаа хат Миеэгийн утсан хүүхэлдэй, зангараг гэж нэг юм байдаг даа, тэр л дутаад байна
  • Novshnuud 2016-11-29 06:13:59
    Elbegee ah chin samarsan shudee
  • Zochin 2016-11-29 03:32:48
    Mongoloos busad delhiin buh uls ornuudad huuhduud mash ih ajil hudulmur hiideg, har bagaasaa ajil hiij niigemdee tus dem bolohiig boddog. Mongol bol sunuj uhej ...
  • ЗОЧИН 2016-11-29 03:20:03
    ДЭЭДЭС НЬ СУУДЛАА ОЛОХГҮЙ БАЙХААР АРГАГҮЙ Ш ДЭЭ. БҮГДИЙГ ЗАЙЛУУЛЦГААЯ.
  • Irgen 2016-11-29 02:10:50
    Yurunhii saidaahiih tom akil urd chin bn.jaahan tom setgeech.hunii uur baraad bhiim
  • zochin 2016-11-29 02:03:58
    Yahavdee har amia hoohoilson zuvhun uuriiguu boddog hum-s busd-g turhirch uuriihuu sanaa bodl-g guitseld-ldeg bolj tegeh-s bish ard tumen eserguuts-d bh yum bhg...
  • Тогтоход 2016-11-29 01:49:26
    Нийтийн төлөө ажиллах нь зөв зүйтэй асуудал. Гэвч давс, бодисны мөнгийг нь төсөвт нь суулгаж өгөөд байхад л хүүхдээр цас цэвэрлүүлнэ гэдэг нь буруу. Энд нэг но ...
  • Батаа 2016-11-29 01:30:57
    Ард түмэн минь чухамдаа олонхи болох бидэнд тэр намчирхал хэрэггүй шүү дээ
  • аав 2016-11-29 01:08:56
    Гар хөдөлвөл ухаан сууна Бодит үнэн
  • зочин 2016-11-29 00:53:35
    Цас цэвэрлэх нь битгий хэл хөд орон нутагт 5-р ангиас дээш хүүхдүүд сургуулийнхаа түлшийг бэлддэг нормтой байлаа.Хүүхэд бүр 1 машин мод шүү. Их бяр суусан даа.