Ипотекийн зээлийн 76.8 хувийг нийслэлд олгожээ
Монголбанкнаас өнгөрсөн аравдугаар сарын банкуудын ипотекийн зээлийн тайланг гаргажээ. Тайлант сард нийт 672 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 419 зээлдэгч “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 253 нь банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Шинээр олгосон зээл өмнөх сараас 31.9 хувиар буурч, төлөгдсөн зээл 8.3 хувиар өссөн аж. Аравдугаар сарын байдлаар арилжааны банкуудын ипотекийн зээлийн 76.8 хувийг Улаанбаатар хотод, 23.2 хувийг хөдөө орон нутагт олгожээ. Хөдөө орон нутаг дахь ипотекийн зээлийн үлдэгдлийн 14.1 хувь буюу 129.0 тэрбум төгрөг Орхон аймагт, 13.9 хувь буюу 127.1 тэрбум төгрөг Дархан-Уул аймагт, 8.7 хувь буюу 79.7 тэрбум төгрөг Дорноговь аймагт ногдож байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.