Монгол Улсын Төрийн Батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын албан хаагчдыг цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Цэргийн тангараг өргүүлэх тухай ОБЕГ-ын даргын тушаалыг Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар уншиж танилцууллаа. Тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Баттогтох нээж эхлүүллээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян Цэргийн тангарагийг уншиж, нийт бие бүрэлдэхүүн тангарагийн үгийг давтаж хэллээ. Үүний дараа нийт бие бүрэлдэхүүн Онцгой байдлын албаны туганд хүндэтгэл үзүүлж Монгол Улсын Төрийн дуулал дуулсан юм.
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн Онцгой байдлын газрын 1000 гаруй албан хаагч оролцжээ.
ОБЕГ-ын даргын тушаалаар өргөсөн тангарагаа давтан, Төрийн дуулал дуулах хүндэтгэлийн ажиллагааг албаны хэмжээнд сар бүрийн 15-нд зохион байгуулахаар боллоо.