Н.Лүндэндорж: Шүүгчдийн хууль хэрэглэх мэдлэг чадварыг дээшлүүлэх нь чухал
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж "Шүүхийн шинэтгэлийн цаг үеийн асуудал, цаашдын зорилт” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр Шүүхийн шинэтгэлийн цаашдын зорилтыг таван үндэслэлээр тайлбарлахдаа:

"Нэгдүгээрт, Шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх асуудал шүүхийн шинэтгэлийн нэн чухал зорилт. Хариуцлагатай, чармайлттай, санаачилгатай байлгана гэдэг нь шүүгч шийдвэрээ нэг уншаад гарын үсэг зурдаг байсан бол гурван удаа уншдаг болгохыг хэлж байгаа юм.

 Шүүх хуралдаанаа цагт нь хийхийн тулд эрэл хайгуул хийх, хэрэглэж байгаа хуулиа гурав уншдаг байсан бол тав уншдаг болохыг хариуцлага гэж ойлгодог. Шүүхийн захиргааны менежментийг боловсронгуй болгох, хэргийн хөдөлгөөнийг зөв удирдах чиглэлээр бүтээмж, үр нөлөөтэй байх нөхцлийг нь бүрдүүлнэ. Тухайлбал, хэргийн хөдөлгөөнийг удирдсанаар шүүх хуралдааны танхимыг оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийг нь зөв хуваарилах, хүний нөөцөөр хангана.

 Хоёрдугаарт, Шүүгчдийн хууль хэрэглэх мэдлэг чадварыг дээшлүүлэх нь чухал асуудал. Хууль тайлбарлагч биш, хууль баримтлагч гэсэн буруу арга барил, сэтгэлгээ шүүгчдэд хэвшчихээд байсан нь сүүлийн гурван жилд өөрчлөгдсөн.

 Цаашид мэдлэгжүүлэх, чадваржуулах, хэрэг дээр хэрэглэж сурах нь чухал байна. Шүүгчдийн сургалт нь шүүхийн шинэтгэлийн зорилт болно. 2013 оноос Монгол Улсын шүүгчийн сургалтын тогтсон системийг бүрдүүлсэн. Цаашид үүнийгээ чанаржуулах, тогтмолжуулах зэрэг олон төрлийн арга хэмжээ авах шаардлага байгаа. Шүүгчдэд бусад шинжлэх ухаан, салбар дундын мэдлэг хэрэгтэй байгаа зэргийг үүдэж сургалт нь шинэтгэлийн чухал асуудал болно.

 Гуравдугаарт, Шүүхийг өргөн хүрээнд цахимжуулах нь шинэтгэлийн цаашдын зорилт. Шүүн таслах үйл ажиллагааг цахимжуулахаас гадна хавтаст хэргийг хүртэл цахимжуулах арга замыг судалж, үндэс суурийг тавих нь чухал байна.

 Дөрөвдүгээрт, Шүүхийн дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал байна. Улаанбаатар хот болон Архангай, Дархан-Уул аймгуудын шүүхийн дэд бүтэц хуучирч, хоцорсон. Дэлхий дахинд шүүхийн байрны шийдлээр шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлыг шийддэг болсон. Шүүгч хэргийн оролцогч болон бусад хүмүүстэй зөвхөн шүүх хуралдааны танхимд уулздаг дэлхий дахины архитектурын шийдлийг бид хийхээс өөр аргагүй.

Тавдугаарт, Шүүхийн шинэтгэлийн арван үр дүнг улам бататгаж, хөгжүүлэх, бэхжүүлэх нь цаашдын зорилт гэж үзэж байна” гэлээ.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Банзар 2016-12-01 11:42:21
    Анхан шатны шүүгчид дээд шатныхаа аль муухай арга барилд шамдан суралцдаг. Авилгад нэвт идэгдээд хэвшсэн. Дээд шатныхаа бөгсийг долоож үүрэг, чиглэлийг нь биел...
  • Зочин 2016-11-28 12:33:25
    Монголд шударга ёс байхгүй болсон шүү дээ. Газрын наймаачид төрийн эрхийг барина. Хүн дайрч алсан шаар хуулийн байгууллагыг толгойлно.
  • Batbayar 2016-11-28 11:17:20
    Gutsoo aluurchin novsh l butsaad turiin undur deed alband tomilogdoh yum da. Shudraga es gj haana bnaa.
  • шүүгч 2016-11-28 08:54:01
    согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож хүн дайрч алсан хүн л шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хийгээдл байх юм да