Хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” эхэллээ. Энэхүү аяныг дэлхийн 180 гаруй улс орон ижил цаг хугацаанд, нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгэн зэрэг зохион байгуулдаг бөгөөд энэ жил дэлхий даяараа “Гэр орны амар амгалангаас дэлхийн энх тайван руу: Бүх нийтэд боловсролыг хүртээмжтэй болгоё” уриан дор нэгдэх юм.

Харин тус аяныг  манай улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” хэмээх уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна.

 Тус аяныг Монгол Улсад 1998 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд аяныг дэмжигч хувь хүн, төр, төрийн бус байгууллага, бүлгүүд зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаараа нэгдэж, хөдөлгөөнийг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

Энэхүү аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил мөн гэдгийг олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгт тулгуурласан эерэг өөрчлөлт хөдөлгөөнийг бий болгоход чиглэдэг юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өб 2016-11-28 09:29:02
    энэ хулиар хамгийн түрүүнд 76 шоронд явах байлгүй. ард түмнээ шууд хүчирхийлж элэглэж дээрэлхэж байдаг