С.Чулуун “Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагнал”-ын эзэн боллоо

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.Чулууныг “Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагнал”-аар шагнажээ.

Тус шагналыг 3 жилд нэг удаа олгодог бөгөөд С.Чулууны шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжил, эрдэм шинжилгээний байгууллагын менежментийг боловсронгуй болгох, шинэ салбар судлалыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн ийнхүү шангажээ.

Доктор, профессор С.Чулуун нь Чин улсын үеийн Монголын түүхээр мэргэшсэн, Монголын угсаатны түүх, ХХ зууны улс төрийн түүхийн чиглэлээр эрдэм судлалын ажил хийдэг тэргүүний залуу эрдэмтэн юм. Тэрээр Монголын түүхийн судалгаа, сургалт, сурвалж судлалын холбогдолтой 50 гаруй нэгэн сэдэвт ном, хамтын зохиол, сурах бичиг, судалгааны хэрэглэгдэхүүн, илтгэл, өгүүлэл, шүүмж бичиж туурвиж, эрдэм шинжилгээний болон орон нутаг судлалын чиглэлийн хэд хэдэн бүтээлийн ерөнхий редактораар ажиллажээ. Мөн тэрээр эдгээр судалгаанаас гадна монголын болон Япон, Солонгос, Англи, Орос, Швед зэрэг орны эрдэмтэдтэй хамтран монголын түүх-соёлын талаарх олон судалгааны төсөлд оролцсон байна. Сүүлийн 10 гаруй жил монголын соёл-түүхийн талаар гадаадын эрдэмтэдтэй хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, монголын талын ахлагч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байв.

Тэрбээр 2010 оноос хойш ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, 2016 оны наймдугаар сараас эхлэн  Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус сонгогдон ажиллаж байна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.