С.Эрдэнэ: Сайд нарын багцад нарийн дүн шинжилгээ хийнэ
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны дараа өнөөдөр хэлэлцэж, санал нэгтгэсэн асуудлуудаар байр сууриа илэрхийллээ.

 УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Монгол Улсын 2017 оны улсын төсвийг алдагдал багатай, зарлагыг дээд хэмжээнд хүргэж танасан, орлогоо бүх боломжоор шавхсан төсөв байх ёстой гэж АН-ын бүлэг анхнаасаа шаардлага хүргүүлж ажилласан. Гэвч алдагдлыг ДНБ-ний 6.8 орчимд оруулж бууруулах боломжийг ашиглаж чадаагүй. 9.9 хувийн алдагдлыг 9.1 хувь болгож, 0.8 хувиар бууруулсан төсөв батлагдлаа. Макро төвшиндээ төсвийн алдагдлаа бууруулахгүй бол гадаад зах зээлд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг үнэмлэх үнэлэмж энэ хэмжээгээр муудсаар байх болно. Тийм учраас бүх боломжоороо алдагдлыг бууруулах тал дээр Засгийн газар ажиллах ёстой гэсэн шаардлагыг АН-ын бүлэг тавьж байгаа. Зарлагыг бууруулахын тулд төсвийн захирагч нарын багцыг  5 хувиар бууруулах үүрэг даалгавар өгөх санал гаргасан. Харамсалтай нь энэ санал дэмжигдсэнгүй. Нийт багцын 1 хувиар танаж батлагдсан. Ерөнхийдөө боломжоо дайчлаагүй.
 Нийгмийн чиглэлээр хасч танахаар өгсөн саналуудаас Хүүхэд харах үйлчилгээний хуулийг ирэх оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр хуулийг өөрчлүүлж  чадлаа. Төсвийн урсгал зардлыг 2.2 их наяд төгрөгөөр нэмэхээр байсан. Цаашдаа төсвийн урсгал зардлыг цаашдаа бууруулж байж эдийн засгийн хямралыг даван туулна.


УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: 2017 оны төсвийн урсгал зардал үндсэндээ өссөн. Сайд нарын багцад нарийн дүн шинжилгээ хийнэ. Зарлагын дэд хороотой хамтраад төсвийн задаргаан дээр дүн шинжилгээ хийх юм. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлнэ. Орон нутгийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сумдын томилгоо хийгдээгүйгээс өвөлжилт хүндэрч байна. Сонгогчдын улс төрийн сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Мөн олон мянгаар нь иргэдийг хоморголон халж байна. Дээр нь өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой хот суурин газарт халдварт өвчлөл дэгдэж байгаа. Үүнийг төр, засгаас анхаарч ажиллахгүй байна.  Тиймээс Ерөнхий сайдад мэдэгдэл шаардлага хүргүүлж байна. Цаашдаа манай бүлэг улс төрийн идэвхтэй байр сууринаас ажиллана.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Haa yabsan gazar chini nam choino!!! 2016-11-28 13:20:23
    muu luibarchin chini yu geed hyzaad orilood ynab aa!!bidniig heleheer sereg namiinhan gej dongodoh baih daa!!bi beer yamarch nam haryalah hyn bys?zebhen ta nar ...
  • Зочин 2016-11-28 09:15:27
    Ардчилсан нам гараад Ховд аймгийн бүх албан газрын дарга нарыг цаашлаад бүх сургуулийн захирлуудыг намынхаа шугамаар сольж байснаа Эрдэнэ гуай мартчихсан уу.
  • ИРГЭН 2016-11-28 09:02:06
    ТА НАР СӨРӨГ ХҮЧНИЙ ҮҮРГЭЭ МАШ МУУ БИЕЛҮҮЛЖ БАЙНА
  • Ard 2016-11-28 08:28:42
    Ene Erdene gej bolnoo ,uuriin chin idsen uusan ih baih shuu!zugeer ajilaa hj bgaa humuus uruu dairch shoudaad yahaw ta!!!
  • Ховд 2016-11-28 08:26:48
    Ажлын байраа тавьж өг гээд ардчилсан нам гарчихаад яаж жирийн бид нарыг дарамталж байснаа санахгүй байна уу Эрдэнэ гуяа
  • ИРГЭН 2016-11-28 08:14:31
    МАШ ЗӨВ
  • Зүрх судас  2016-11-28 07:20:27
    ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус өтгөрч, холестрин ихсэх - Даралт ихсэх болон хуян хөөрөх -...
  • монгол 2016-11-28 07:10:59
    ЭНЭ ХУЛГАЙЧ ЯРИАД Л БАЙНА. ЭРДЭНЭТИЙН ХЭДЭН ХУВИЙН АВСАН БОЛ ... ХХБАНК БОЛ АН-ын УДИРДЛАГУУДЫН БАНК ЮМ.