Албадан ажил хийлгэх ялтай хүмүүсээр цас цэвэрлүүллээ
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Нийслэлийн 6 дүүргийн прокурорын хяналтанд байгаа "албадан ажил хийлгэх ял"-тай ялтнуудаар тээврийн хэрэгслийн зорчих хэсэг буюу замын хөвөө хэсгийн цасыг цэвэрлүүлэх ажлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ.

Уг ажилд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтанд байгаа "Албадан ажил хийлгэх ял"-тай 6 ялтныг оролцуулсан ба туслах прокурор Г.Чагдар ялын биелэлттэй газар дээр нь очиж танилцжээ.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтанд албадан ажил хийлгэх ялтай ялтан байхгүй ба бусад 5 дүүргийн 36 ялтнуудыг хамгийн их халтиргаа, гулгаа үүсдэг, автомашин олноор зорчдог хэсэг болох Нарны гүүрний доор орших автозамаас 10 дугаар хороолол хүртэлх автозамын цасыг цэвэрлүүлэх ажлыг хийлгэж байх ба цаашид өөр бусад дүүргийн замыг цэвэрлэх ажлаар үргэлжлэх юм байна.

Дээрх зохион байгуулалтын ажилд Нийслэлийн засаг даргынТамгын газрын Хот тохижуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн оролцож ажлын багажаар хангаж ажиллаж байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин авгай 2016-11-29 07:02:54
    үнэхээр зөв арга хэмжээ авчээ, архины эрүүлжүүлсэн хүмүүсийг ч гэсэн ажил хийлгэх нь хэрэгтэй дээ
  • :: 2016-11-29 02:01:09
    албадан ажил хийлгэх ялтай хүний тоонд баярцогт гээд л 76 орно доо: