Токиогийн “Их дуулга”-д 13 жүдоч зодоглоно

2016 оны Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ийн сүүлийн тэмцээн Токиогийн Их дуулга ирэх сарын 2-4-нд болно. Бага ДАШТ гэгддэг тус тэмцээнд 46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144, нийт 337 жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээжээ.

Тус тэмцээнд манай улсаас 13 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна. Тодруулбал, Эрэгтэй
 

  • 60 кг - Дашдаваагийн Амартүвшин, Ганбатын Болдбаатар
  • 66 кг - Довдонгийн Алтансүх, Адъяагийн Батсуурь, Ганболдын Хэрлэн
  • 73 кг - Батцэцэгийн Батгэрэл, Болдбаатарын Баяндүүрэн
  • 81 кг - Нямсүрэнгийн Дагвасүрэн
  • -100 кг - Дашдуламын Ишдорж, Одбаатарын Хангал

Эмэгтэй

  • 48 кг - Мөнхбатын Уранцэцэг
  • 57 кг - Дожсүрэнгийн Сумъяа
  • 63 кг - Мөнхбатын Даваасүрэн
  • 70 кг - Мөнх-Эрдэнийн Баяртуул


Энэхүү тэмцээнд "Рио-2016" олимпийн наадмын 66 кг-ын жингийн аварга Италийн Фабил Базиле, 63 кг-ын аварга Словений Тина Трстеняк нар нэрээ өгчөө. Түүнчлэн Риод медальт байр эзэлсэн тамирчдаас Галбадрахын Отгонцэцэг, Ан Баул, Дирк ван Тичелт, Гвак Дон-Хан, Сирилл Марет нарын медальтнууд барилдахаар болсон байна.

Б.Орхон

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hurlee 2016-12-19 06:32:24
    http://Cash4Visits.com/ref.php?refId=343294энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон х...
    139.5.219.117
    Мэдэгдсэн Хариулах