Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэг¬жиж эхэлсээр жил орчмын хугацаа өнгөрчээ. Хуулийн 15.2-т заасны дагуу иргэд аливаа худалдан авалтынхаа үнийн дүнг “ebarimt.mn” сайтад бүртгүүлэх байдлаар сугалаанд хамрагдаж, бэлэн мөнгө хожих боломжтой бол¬сон. Мөн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу албан татвар төлөгчид бүртгүүлсэн төлбөрийн баримтдаа үндэслэн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой болсон билээ.
Он гарсаар эхний таван сарын байдлаар 456 мянга 611 татвар төлөгч иргэнд 25.4 тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр байгааг Татварын ерөнхий газраас мэдээлж байна.
Мөн татвар төлөгч аж ахуй нэгж, иргэд Сангийн сайдын 333 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу албан татварынхаа 20 хүртэлх хувийн буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан авах боломжтой бөгөөд хуулийн хүрээнд татварын албанаас ирэх оны нэгдүгээр сарын 15-ны дотор буцаан олголт авах иргэдийн жагсаалт гаргаж баталгаажуулах юм байна. Жагсаалтыг ажлын ес хоногт багтаан гаргаж, Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд 45 хоногт багтаан шийдвэрлэх заалттай ажээ. Тэгвэл “Буцаан олголтод зориулан ирэх оны төсөвт 80 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн” хэмээн Сангийн яамнаас мэдээллээ.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn