Фидель Кастрог ирэх сарын 4-нд оршуулна
Кубын экс удирдагч Фидель Кастро 90 насандаа хэдхэн хоногийн өмнө таалал төгссөн. Тэрээр олон жил улсынхаа удирдагчаар ажилласан бөгөөд 2008 онд дүү Рауль Кастродоо залгамж халаагаа өгөөд байсан юм. Тэрээр сүүлийн нэг сарын хугацаанд элэгний хатуурлын улмаас  хэвтэрт  байсан билээ.

Тэгвэл Кубын экс коммунист удирдагчийг оршуулах ёслол ирэх сарын 4-ний өдөр болно хэмээн “Франц пресс” агентлаг мэдээллээ. Оршуулах ёслол Сантьяго-де-Куба хотод болох аж.

Удирдагч Фидель Кастро таалал төгссөнтэй холбоотойгоор Кубад ес хоногийн гашуудал зарлаад байгаа юм.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2016-11-28 03:27:27
    ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ КУБЫН АРД ТҮМНИЙ ҮНЭНЧ ХҮҮ БАЙВ. ХАМТ ГАШУУДАЖ БАЙНА.