Хүйтний эрч суларна

Арваннэгдүгээр сарын 28-аас 12 дугаар сарын 5-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 28,4-нд нутгийн өмнөд хэсгээр, 3-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-4-нд Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.  3-4-нд хүйтний эрч бага зэрэг чангарна.

Төвийн аймгуудын нутгаар: 28-нд шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар, 4-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. 3-4-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус өдөртөө 11-16 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн өмнөд хэсгээр, 30,4-нд зарим газраар бага зэргийн цас орно. 30,4-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 30,4-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.   

Говийн аймгуудын нутгаар: 29,4-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд Арц богдын өврөөр, 4-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.