“Чингис бонд”, “Самурай бонд”-ын мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан мөн хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж магадгүй гэсэн асуудлаар Хөгжлийн банкны удирдлага болон бусад албаныхныг АТГ-аас шалгаж байгаа билээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм. Түүнийг 2016 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээг авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хориод байгаа. Уг хэрэгт 4-6 хүнийг сэжиглэн шалгаж байгааг албаныхан мэдээлсэн.
Тэгвэл энэ долоо хоногт Хууль зүйн Байнгын хороо болон Эдийн засгийн Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх Ажлын хэсгийн мэдээллийг сонсож хэлэлцэх юм байна.

Б.Сансар
olloo.mn