Н.Воробьёвагийн нэрэмжит тэмцээнд Н.Анударь түрүүлжээ

ОХУ-ын Эрхүү хотод олимпийн, насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, европийн хошой аварга Н.Воробьёвагийн нэрэмжит чөлөөт бөхийн охидын тэмцээн боллоо.

Эрхүү мужийн Спортын яам, тус мужийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохиосон тус тэмцээнд Эрхүү, Новосибирск муж, Красноярскийн хязгаар, Буриад, Тува, Якутын бүгд найрамдах улс, БНХАУ, Монголын зуу гаруй өсвөрийн бөхчүүд 12 жинд өрсөлдсөн байна.

Манай бөхчүүдээс  Н.Анударь 52 кг-ын жинд алт, Б.Энхцэцэг 49 кг-ын жинд, Б.Энхзул 40 кг-ын жинд  мөнгөн медаль хүртжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.