Мобикомоос татгалзах шалтгаан
Мобиком Корпораци нь 1996 онд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тэд үнэт зүйлээ хэрэглэгч хэмээн тодотгосон байна. Гэвч Мобиком Корпорацийн “ХЭРЭГЛЭГЧ” хэмээх үнэт зүйл нь үнэтэй хэвээр байж чадаж байна уу?

Хамгийн сүүлийн жишээ дуучин Нара өөрийн фэйсбүүк хуудаснаа “Мобиком хэрэглэхээ больдог юм уу? 10  жилийн турш энэ дугаарыг барьж байна. Гэвч нэг ч удаа “та үйлчилгээндээ сэтгэл хангалуун байж чадаж байна уу” гэж асууж байгаагүй хирнээ сар бүр төлбөрөө төлөхийг анхааруулсан үйлчилгээ хаагдах анхааруулсан мессеж ирнэ. Төлбөрөө төлөхгүй алга болчихдог амьтан аятай. Үйлчилгээний талаар хэтэрхий өндөр үнэтэй төлбөрийн талаар санал гомдол өгсөн энэ талаар холбогдох хүнд нь хэлнээ л гэсэн таг. Хязгааргүй яриа, хязгааргүй дата эрхтэй үйлчилгээ гэгчийг нь ч авч үзлээ төлбөрт ямар ч өөрчлөлт алга. Найзуудаа Мобикомоос өөр оператор хэрэглэдэг найзууд давуу талыг нь дурдаач, энэ олон үүрэн телефон операторуудын аль нь хэрэглэгчээ дээдэлсэн үйлчилгээтэй вэ?” хэмээн пост үлдээжээ. Харин дуучин Нара энэ постныхоо “ачаар” Мобикомын ажилчдаас дахин хатуухан сануулга, анхааруулга авсан бөгөөд үүнээс үүдэн аргагүй эрхэнд үүрэн холбооны оператор компаниа сольсон байна.

Мөн Хера Холдинг ХХК-ий Ерөнхийлөгч Х. Ганхуяг мөн өөрийн фэйсбүүк хуудаснаа “2017 оноос Мобикомтай Херагийн нэг ч компани хамтарч ажиллахгүй гэдгий үүгээр мэдэгдье. Доромжлоно гэдгийг үзүүлдэг нөхдүүд юм аа” хэмээн пост үлдээжээ.

Энэхүү постыг маш олон хүн хуваалцаж, санал нэг байгаа тухай сэтгэгдэл үлдээсэн байна. Тэдний зарим дугаартайгаа өөр үүрэн холбооны оператор компанийн үйлчилгээг сонгох үйлчилгээг хүлээж байгаагаа бичжээ. Дугаартайгаа шилжих үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгчид чөлөөт сонголт хийх боломжийг нээлттэй болж, олон жил хэрэглэсэн дугаараасаа татгалзахгүйгээр өөрийн хүссэн үйлчилгээг сэтгэл хангалуун хүртэх боломжтой болж байгаа юм.

Ийнхүү иргэд хэрэглэгчээ хүндэтгэсэн, хариуцлагатай байх үүрэн холбооны оператор компанийн хэрэглэгч болох хүсэлтэй байна. Харин энэ хүсэл шаардлагыг МОБИКОМ хангахгүй байгааг дээрх жишээнүүдээс харж болно.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine