Тэд “унтаж байна”
Шадар сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Батболд болон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн загнажээ. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хотын дарга С.Батболдыг “Сургуулийн хүүхдүүдээр цас цэвэрлүүлж болохгүй” хэмээн лүндэн буулгалаа. Харин энэ бүхний дараа ТӨР гурван хоног амрав.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталснаар арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэн бүх нийтээрээ амрахаар шийдвэрлэсэн.

Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр буюу бямба гараг таарч байгаа учраас амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүллээ. Ингэснээр улс орон даяараа гурав хоног амарлаа.

Эдийн засаг тардагтаа тулж Ц.Нямдорж гишүүний хэлдгээр “Авдрын ёроолоо маажиж” байгаа энэ цагт ийм урт хугацааны амралт хэнд ашигтай байв.

Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын болон дотоодын банкуудын зээлжих зэрэглэлийг Moody’s Fitch агентлаг өнгөрсөн долоо хоногт бууруулж байгаа зарласан.

Энэ зуур УИХ-ын дарга М.Энхболд баярын мэндчилгээндээ “Улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндрэл бэрхшээлтэй, байгаль цаг агаарын хувьд цас, зудтай нүүр тулж болзошгүй нөхцөл үүссэн энэ үед боломж нөөцөө шавхан дайчилж, боломжтой нь ядарсандаа буяны гараа сунган, орон даяар Үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлогод шилжихийн зэрэгцээ хөрш зэргэлдээ улс орнууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын тусламжтайгаар  бэрхшээлийг хамтын хүчээр гэтлэн давах зайлшгүй шаардлагатай боллоо” хэмээх үг дайн суух.

Тэгвэл мөн л өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва  эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг сануулаад  эрх баригчдын 24 цагийн 14 цагт ажиллах хэрэгтэй байгааг дуулгав. УИХ-ын дарга эрхэм гишүүн хоёрын хэнийх нь үг үнэ цэнэтэй сонсогдож байна вэ?

Гэвч энэ үгний дараа төрийн алба эзгүйрч, төрийн ажил зогсож, гурван хоног амарлаа.  Нэг үгээр тэд гурван хоног “унтаж амарлаа”. Яг л хэзээ нэгэн өдөр тэнгэрээс мөнгөөр бороо орохыг хүлээдэг мөрөөдөгч шиг. Хийхгүй, хөдөлмөрлөхгүй, ажиллахгүй хирнээ хэн нэгнээс тусламж горилсон өдрүүдийг үдсээр...Нэг үгээр тэд “унтсаар байна”.
 
П. ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • untaad neg sersen chini 2016-12-01 06:22:48
    ezengui turtei mal bolson ard tumentei uher mongol bolson baih vii dee
    66.181.184.169
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-28 11:18:56
    iim l khogiin teneg uud shuu dee , ene teneguudiig songosondoo ard olon kharamsaji bui baikh daa
    103.229.120.88
    Мэдэгдсэн Хариулах
  • НЭГ Л ХАЧИН БАЙНА АА 2016-11-28 05:20:10
    ЭНЭ НЭЭРЭЭ ЮУ БОЛООД БАЙНА АА? УЛБАГАР МЭНХЭЭГЭЭСЭЭ БОЛООД БАЙНА УУ? СУЛБАГАР ЭРДЭНЭБАТААСАА БОЛООД БАЙНГА УУ? НЭГ Л ДОНГИО БОЛЧИХЛОО. АН ХООСЛООД ХАЯСАНДАА БИШ...
    202.72.245.198
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-28 04:33:01
    АН бүүр бүгдийг сүйтгээд хаясан болохоор хэцүү байх шиг байна аа, 12 онд яах гэж энэ луйварчдыг сонгов оо, харамсаж байна
    150.129.141.219
    Мэдэгдсэн Хариулах
    • Dash 2016-12-01 05:59:31
      AH hoosolchihson bna geed ajlaa hiihgui amraad, untaad bga ym bizdee, chiniiheer bol???!!! AH idsrn uusan, gehdee MAHgaruudiig bodvol yum hiij bjee.
      103.26.195.226
      Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2016-11-28 03:16:56
    Gishuud nertei Hun oronzoguud minii sereechee Undsen huulia darui oorchloochee Ulaanbaatar utaanbaatar bolj Ulsiin niislel hun mashiniihaa achaalliig daadaggui!...
    49.0.160.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Emch 2016-11-28 01:59:01
    Harin ch salbariihaa jargal zovlong meddeg bolohoor ali boloh eruul mendiin salbaraa saijruulah geed zutgeed bgaan bishuu. Neg l ih hun zagnasan yumnuud...
    202.9.42.180
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2016-11-28 00:52:36
    unt unt sain untaj amar
    103.229.123.26
    Мэдэгдсэн Хариулах