“Алтан бөмбөг”-ийн эздийг тодруулна

Монголын шилдэг хөлбөмбөгчин тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаа ирэх сарын 12-нд болно. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж буй Монголын шилдэг хөлбөмбөгчин тодруулах шалгаруулалтад 23 тамирчны нэрийг дэвшүүлжээ.

"Алтан бөмбөг"-т нэр дэвшсэн 23 тоглогчийг Монголын хөлбөмбөгийн холбооны "Техникийн хэлтэс"-ийн мэргэжилтнүүд статистик үзүүлэлт, улирлын шилдэг амжилтаар нь дүгнэн, тодруулсан байна.

Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулахад "Хүрхрээ" дээд, "Хүрхрээ" нэгдүгээр лигийн 10 багийн ахлагч болон ахлах дасгалжуулагч, 14 спортын сэтгүүлч, нийт 54 хүн санал өгөх юм. Санал хураалтыг ирэх сарын 10-ны 00:00 цаг хүртэл mff.mn сайтаар дамжуулан авна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.