Увс аймагт цагаан зудтай байна гэв

Улсын онцгой комиссын “Шуурхай бүлэг” энэ сарын 23-24-ний өдрүүдэд  Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Түргэн, Наранбулаг, Цагаанхайрхан сум болон Улаангом хотод  ажиллалаа.

Увс аймгийн 19 сумаас  Баруунтуруун, Малчин, Хяргас 3 сумдын ихэнх нутаг “цагаан зуд”-тай,  Давст,  Түргэн, Тэс, Цагаанхайрхан, Өндөрхангай, Ховд, Зүүнхангай, Зүүнговь, Наранбулаг, Сагил, Тариалан, Улаангом 12 сум “цагаанаар зудархуу”, бусад суманд өвөлжилт хэвийн байгаа аж.

Энэ жил тус аймгийн хэмжээнд 92 багийн 10047 өрхөд хонин толгойд шилжүүлснээр нийт 3,9 сая мал  өвөлжиж  байна.  Харин улсын тусгай хамгаалалтай бүс нутагт  546 өрхийн 204.2 мянган толгой мал,  хилийн зурвас газарт 1136 өрхийн 356,0 мянган толгой мал өвөлжихөөр  зохион байгуулалт хийгджээ.

Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын хурлыг  Увс аймгийн Улаангом хотод хуралдуулж, холбогдох үүрэг даалгаврыг өгчээ.

Тухайлбал,  аймгийн хэмжээнд тохиолдсон гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох зардлуудыг эхний ээлжинд аймгийн Засаг даргын нөөц сан, Онцгой комиссын хүрээнд шийдвэрлэх, нөөц хөрөнгө дууссан тохиолдолд холбогдох санхүүгийн баримтуудыг дүрэм, журамд заасны дагуу сайтар бүрдүүлж хэвших, цасанд хаагддаг зам, давааг нээх зориулалттай ковш, бусад техник хэрэгслийн шатахууны нөөцийг бэлтгэх, аймгийн Эрүүл мэндийн газар ажлын хариуцлагаа дээшлүүлж, эм, эм тарианы нөөц бүрдүүлэх, бусад тулгамдсан асуудлуудыг аймгийн Онцгой комиссын хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо гэж Улсын онцгой комиссын Шуурхай бүлгээс мэдээлэв.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-27 08:32:51
    yan daa uls orond horongo oruulana gesen neftiin haiguuliihniig hoonoo odoo oorsdooo balarch tuslamj guia