Монголын оюутны спортын холбоо шилдгээр шалгарлаа
БНХАУ-ын Шиамен хотноо болсон Азийн Оюутны спортын холбооны Ерөнхий Ассамблейн хурлын үеэр АОСХолбоо нь өөрийн гишүүн орнуудын оюутны спортын холбоодын ажлыг дүгнэн хэлэлцэж, шилдэг спортын холбоодоо шалгаруулж шагнажээ.

Өнгөрсөн жилүүдийн ажлын үзүүлэлтээр МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО бусад Азийн спортын холбоодыг тэргүүлж Азийн шилдэг оюутны спортын холбоогоор шалгарсан байна. Өргөмжлөлийг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан хүлээн авчээ.

Энэхүү арга хэмжээнд Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч Д.Баясгалан,Мон-Алтиус БТ-ын дээд сургуулийн захирал М.Өсөхбаяр нар оролцсон байна. Ёслолын ажиллагаанд ОУОСХ-ны ерөнхийлөгч Олег Матыцин, ОУОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнтрод, Азийн 30 гаруй орны 150 орчим төлөөлөгчид оролцжээ.

МОСХ нь 2010-2016 оны сонгуулийн жилд азийн оюутны аварга шалгаруулах 20 тэмцээнд 238 төлөөлөгчдийг зохион байгуулан явуулж эдгээр тэмцээнээс 8 алт, 10 мөнгө, 16 хүрэл нийтдээ 34 медаль хүртсэн байна. Мөн өөрийн орондоо 2012 онд эмэгтэй волейбол, 2016 онд эрэгтэй сагсан бөмбөгийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, 2015 онд АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, семинарыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан юм.

 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-27 08:59:40
    Холбоонд оюутны шигшээ баг гэж байх ёстой. Жаргалсайхан нь улсын шигшээ багийн бэлдсэн тамирчдыг оюутны холбооны нэрийн өмнөөс оруулдаг ажил л хийж суудаг
  • negl bishee 2016-11-27 03:39:34
    Yagad genet hyatad bolj bga ymnuudad mglchuud surhii ylaad terguun bolood unavaa neg l boov unhuuled bga ym shig sanagdaad bgamdaa