12 дугаар сарын зурхай

1. ХОНЬ - ТОМ ЗОРИЛГО ТАВИХ ТУСАМ САЙХАН, ХЭТИЙН ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БАЙНА

 
12-р сарыг Хонинууд инээмсэглэн угтаж, өмнөө өндөр зорилго тэмүүлэл тавих тусам сайхан, хэтийн ирээдүй нээгдэх болно. Хонинууд өөртөө итгэлтэй байж, хөрөнгө мөнгө ч арвин цуглах бопно. Сарын дундуур дулаан хувцаслаж, дархпааны системээ сайжруулахыг хичээ. Улстөрийн шинжтэй олон уулзалтад идэвхтэй оролцох бололвюй. Зарим Хонь мөрөөдлийнхөө ажилд орох юмуу нэр хүндтэй коллеж, их сургуульд элсэхээр шийднэ. 12-р сарын сүүлээр хайр сэтгэлийн шинэ адал явдалд орооцолдоно. Ядруу яваа нэгэндээ гар сунган тусалж чадна. Хамт олны үйл ажиллагаа, хамтын хүчин чармайлтын ачаар зорилгоо биелүүлж чадах болно. Өөрийн хүслийн жагсаалт гарга, чухлаас нь эхлүулэн ангилж бичээд үе үе өөртөө сануулж бай. Хайр дурлал, эерэг эрч хүчийн ачаар энэ жилийн сүүлийн сарыг Хонинууд мартагдахааргүй өнгөрөөх болно.
 

2. ҮХЭР - ИЛҮҮ ИХИЙГ ХИЙЖ БҮТЭЭХЭД БЭЛЭН БАЙ

 
Шийдэмгий байдал тэвчээр шаардсан cap эхэлж байна. Таагүй нөхцөл байдлаас өөрийгөө авч гарахын тулд тэвчээр шаардана. Гэр бүлийн амьдрал тань бага зэрэг тогтворгүй байна. Тиймээс цаг үеэ олсон шийдвэр гарга. Ажил хэрэг болон хувийн амьдралын харьцаагаа тэнцвэржүүл. Цагаа ухаалгаар ашиглан шийдэх ёстой асуудлаа яаралтай шийд. Таамаглаагүй зочид амралтын цагаар ирж магадгүй. Тиймээс бэлтгэлтэй бай. Их зардал гаргах хэрэггүй ч тансаг ширээ засан угтаж ав. Өрнүүдээ цуглуулах цаг нь болсон. Бизнес эрхэлдэг Үхрийн ордныхон төсөв санхүүгээ сайн тооцоолж чадсанаар өр зээл, хөрөнгө мөнгөний асуудлаа зохицуулж чадна. Бусадтай санхүүгийн хэлэлцээрт нэгдэх нь албан тушаал дэвшихэд нөлөөлнө. Хөрөнгө оруулалтын санааг үл харгалзан шийдвэр гаргахаасаа өмнө дахин бодож үзээрэй. Хувийн бизнестээ анхаарал хандуул. Өр тавьж худалдан авалт хийх нь сайхан санаа биш.
 

3. ИХЭР - ТА АМЬДРАЛЫГ ӨӨРИЙН ХҮССЭНЭЭР ӨӨРЧИЛЖ ЧАДНА


Өөртөө байгаа зүйлээ ашиглан байр сууриа тодорхойл. Таны хувьд ажил хэрэг чухал бөгөөд бүх зүйл сайхан болно гэсэн бүрэн итгэлтэйгээр ажлаа хий. Гэр бүл таны хувьд маш чухал байх бөгөөд хүүхдэд тань таны тусламж хэрэгтэй болно. Зул сарын баяраар хамт байх гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтэж хамаатнууд тань шийдвэрээ өөрчилнө. Тиймээс заавал тэднийг ирүүлэх гэж хүчлэх хэрэггүй. Өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлж, хэрвээ ирнэ гэвэл тэднийг баяртай хүлээн авах болно гэдгээ мэдэгдээрэй.
 

4. МЭЛХИЙ - АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭХ CAP


Анхаарал төвлөрүүлэх чадвар нь аливааг хийж бүтээх, амжилт олох арга замын оргил нь юм. Иймд өөрийнхөө анхаарал төвлөрөл хэр байгааг байнга сорьж шалгаж бай. Эс тэгвэл хохирол амсч болно. Хэрэв таны анхаарал төвлөрүүлэх чадвар чинь тааруухан байх аваас хамгийн үр ашигтай, хамгийн зөв, өөрийн тань санаанд нийцэх шийдвэрийг та гаргаж чадахгүй гэсэн үг. Иймд анхаарал төвлөрөл сайн биш байгаа бол зөв шийдвэр гаргах шаардлагатай ажлаа түр ч гэсэн хойшлуулах нь зүйтэй. Хэрэв шинэ арга чинь танд үр дүн авчирч байвал өөртөө бат зогсох хэрэгтэй. Хэрэв танаас юу хүсээд байгаа нь тодорхой биш бол заавал асууж тодруул. Учир нь таны анхаарал төвлөрөл муу байгаа үөдээ та эрсдэл хүлээнэ гэсэн үг.
 

5. АРСЛАН - АМЖИЛТААР ДҮҮРЭН CAP

 
Ихэнх арслангуудын хувьд бүх анхаарлаа өөрийн хийх зүйлдээ төвлөрүүлэхийн тулд бусдаасаа тусгаарлагдмал байх нь таатай санагдана. Бүтээлч санаачилгаар санхүүгээ олох боломж атгаж чадсанаар өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх итгэл, эрч хүч олж авах болно. Санхүүгийн байгууллагаас зээл хөөцөлдөж яваа бол таатай мэдээ сонсоно. Харин алдагдал хэр ирэхийг тооцоолон сайтар хянаарай. Ээжид тань халуун сэтгэлийн дулаан үгс хэрэгтэй цаг үе нь энэ сард юм шүү. Уулзалгүй удсан бол ижийдээ очоорой. Хайр дурлалын харилцааны эхлэл шинэ хүүхэд мэндлэхийн битүү дохио юм. Ирэх шинэ оныг саад барцад, хэрүүл маргаанаар эхлүүлэхийг та мэдээж хүсэхгүй.
 

6. ОХИН -  ХИЛИЙН ЧАНАДАД АМЬДАРЧ БУЙ БИЗНЕСИЙН ТҮНШҮҮДТЭЙГЭЭ ХОЛБОО ТОГТОО

 
Гэртээ ажиллавал илүү үр дүнтэй байж магадгүй. Таны цагийн хуваарь хэр уян хатан байна ажил төдий чинээ амжилттай урагшлах болно. Өөртөө итгэх итгэл нэмэгдэх бөгөөд хүмүүс танд туслахдаа таатай байх болно. Бүх зүйлд эергээр хандахыг хичээ. Таны эрч хүч өндөр байгаа учраас авъяасаа хөгжүүлэх ямар нэг хөтөлбөрт хамрагдахыг хүснэ. Хэрвээ та бусдад хандив өргөхийг хүсч байгаа бол танд тохирох олон буяны байгууллагыг олох болно. Гэхдээ өгөөмөр нинжин сэтгэлээсээ бопж хамаг мөнгөө хандивлахаас сэргийл. Хилийн чанадад амьдарч буй хамаатан садан, бизнесийн түншүүдтэйгээ холбоо тогтоо.
 

7. ЖИНЛҮҮР - БУСАДТАЙ НЭЭЛТТЭЙ ХАРЬЦАСНААР ИЛҮҮ ИХ АШИГ ОЛЖ ЧАДНА

 
Шинэ оны өмнө танд амжуулах ажил байгаа бол яг одоо цаг үе нь тохиж байгааг анхааралдаа аваарай. Хийх ажлаа сайтар тунгаан бодож, нарийн төлөвлөгөө боловсруул. Найзууд болон хамт ажилладаг хүмүүс тань ирж магадгүй. Энэ боломжийг ашиглан цагийг зугаатай өнгөрөө. Энэ тал дээр та шилдэг нь, хөгжмөө асаахаа мартав. Хосуудын ирээдүйн амьдралын төлөвлөгөө, бизнесийн харилцаа бүгд сайн байна. Анхны судалгаанд анхаарал болгоомжтой бай. Ганц бие жинлүүрүүд ойр орчмоосоо шинэ хосоо олж магадгүй. Хувийн харьцаагаа хянаж гэр бүлийнхэндээ эерэг бодол төрүүлэх хэрэгтэй. Мөнгөний хэмжээнээс шалтгаалан худалдан авах зүйл хорхойг хүргэнэ. Өмнөх төлбөрөө төлөхөө мартуузай. Мөн ямар нэгэн зөнтэй зүүд зүүдэлнэ. Зүүдээ мана. Та өөрийнхөө ирээдүйг бодож эмчид хандаарай.
 

8. ХИЛЭНЦ - ХОЁРДМОЛ ШИНЖИЙГ АГУУЛСАН CAP

 
12-р сарын эхээр Хилэнцүүдийн ихэнх нь амьдралд байр сууриа олсноор барахгүй сэргэлэн аашилж, давхар орлоготой болсон байх тул юунд ч ажрахгүй. Хямралд ч гэсэн. Гэхдээ оддын байрлалаас үзэхэд Хилэнцүүд ажил хэрэгч түншүүдтэйгээ маргалдаж сөргөлдөж болзошгүй гэжээ. Энэ үед эрүүл мэнддээ анхаарал тавих цаг боллоо, ажлын хэнээ тусч завгүй явсаар дор хаяж, стресстэх магадлалтай байна. Гэр бүлтэй хүмүүс харилцаагаа тогтвортой байлгахад нилээн их хүч зарах хэрэгтэй болно. 12-р сарын сүүлийн хагаст Зул сарын баяр, Шинэ жилийн уур амьсгал орсон үед ганц бие Хилэнцүүд “анд гарвал" олз омог арвин байна. Үүний зэрэгцээ заримдаа танд өөрийн гэсэн орон зай хэрэгтэй болохыг умартаж болохгүй.
 

9. НУМ - ХУВИЙН АМЬДРАЛД ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ CAP

 
Энэ сард Нумынхан асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандахгүй байж чадвал амьдралын тойргоос алхам холдож ирээдүйдээ өөрчлөлт хийх болно. Гэхдээ энэ бүхэн зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээс хамаарна гэдгийг санах хэрэгтэй. Амьдралын эрч хүч буурах хандлага ажиглагдах тул идэвхийлэн ажиллах, худалдаа наймаа эрхлэх, бүтээлч эрэл хайгуул хийхэд тохиромжгүй байна. Нийтэч, нөхөрсөг байдал, асуудлыг хурдан шийдвэрлэх, түргэн сэтгэх чадамж нэмэгдэнэ. Сарны гэрэлд бүү унт. Хамаг сүр сүлдийг чинь сороод алга болно. Таны бодлыг айдас хүйдэс, санаа зовсон байдал эзэмдэх бөгөөд та өнөөдөр бусдын ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд олон шийдэмгий бус үйлдэл хийх бололтой.
 

10. МАТАР - САНХҮҮГИЙН АСУУДАЛДАА АНХААРАХ CAP


Улирч буй оны сүүлчийн cap болоод ч тэр үү, эсвэл айлчлан ирж буй шинэ оныг угтаж буй cap болоод ч тэр үү, од гарагийн эрхшээл арванхоёрдугаар сарыг таны хувьд санхүүгийн асуудлаа анхаарах ёстой cap гэдгийг сануулж байна. Санхүүгийн чухал шийдвэр гаргахад хамгийн тохиромжгүй цаг үе гэдгийг ч анхаараарай. Ялангуяа их мөнгөтэй холбоотой шийдвэрийг энэ сард гаргах гэж байгаа бол сайтар бодож тунгаахыг хүсэж байна. Санхүү, хөрөнгө мөнгийн асуудал гэдэг зүгээр л түрийвчтэй мөнгөө гаргаж тоолоод дэлгүүрээс эд бараа худалдан авахтай огт адилгүй юм. Санхүүгийн асуудал гэдэг хэрэг дээрээ тооцоо судалгаа, хяналт шалгалт, үнэлэлт дүгнэлт юм. Иймд хадгаламжиндаа эрсдэл учруулж мөнгөө хамаагүй үрж зарах хэрэггүй. Сайтар тоцоолж байж үр. Санхүүгийн асуудал дээр голдуу санал зөрөлдөөн болж үл ойлголцол гардаг.
 

11. ХУМХ - ЭНЭ ЖИЛИЙГ ДЭМИЙ ӨНГӨРӨӨСӨНГҮЙ ГЭСЭН АЗ ЖАРГАЛТАЙ МЭДРЭМЖЭЭР ХУУЧИН ОНОО ҮДНЭ

 
12-р сард Хумхууд ажлаа сайн гүйцэтгэж, нэр хүнд нь улам өсөх болно. Мөнгө санхүүгийн гэрээ хэлцэл, хамтын ажиллагаа бүтэмжтэй. Хумхууд ажлаа үр ашигтай гүйцэтгэхийн тулд өрсөлдөгчөөс үзүүлэх дарамт шахалтад дор нь хариу өгөөрэй. Харин мөнгөө амархан өсгөх гэж аз туршсан алхам хийх хэрэггүй. Сарын дундуур өөрийн байр суурь, хэтийн төлвийн талаар даргатайгаа зөвлөлдөх хэрэгтэй. Ганц бие Хумхууд хайрын мананд хөвөх болно. Ажил, бизнесийн орлого өснө. Эрүүл мэнддээ анхааран дасгал хийж, хоолны дэглэм барихын зэрэгцээ хоббигоо оролд. 12-р сарын сүүлээр зарим Хумх хуй салхи шиг хүчтэй хайр дурлалд толгойгоо мэдүүлж магадгүй. Зул сарын баяраар та үр хуүхдүүд, дотны хүмүүсээ цуглуулж сайхан тэмдэглэнэ.
 

12. ЗАГАС - ГЭР БҮЛДЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛ

 
Энэ сард та өөрт хуримтлагдсан стресс, гэр бүлд тохиолдсон саад бэрхшээлээ даван туулж чадвал цаашдын ажилд сайнаар нөлөөлнө гэж одод анхааруулж байна. Амжилтаа хэтрүүлэх эсвэл аргалж чадахгүй зүйлсээ авах нь хэзээ ч сайн юманд хүргэхгүй. Нийгмийн үйл ажиллагаа таны эрч хүчийг өсгөх ба сүүлийн үед хураад байсан ар гэртэй холбоотой сэтгэлийн дарамт тань багасах болно. Хэн нэгэн онцгой хүнтэй холбоотой харилцаа тань хэцүү болж ирнэ. Тиймээс өөрийн хайртай хүндээ санал бодлоо бүү тулга, бүтээлч байж үүнд таарсан сайхан төлөвлөгөө зохио. Ер бусын найз нөхөд, шинэ танилтай болсоноор таны нөхөрлөлийн хүрээ өргөжих ба та үнэхээр их баяртай байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • www.yep.mn хямдрал урамшууллын нэгдсэн с 2016-11-27 07:54:04
    www.yep.mn хямдрал урамшууллын нэгдсэн сайт