Н.Төгсцогтын ээлжит тулаан айсуй
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа ирэх сарын 8-нд хийх гэж байна.

Тэрбээр энэ удаад Мексикийн боксчин Герман Меразтай тулалдана. Түүний өрсөлдөгч эдүгээ 30 настай, мэргэжлийн рингэнд 2005 оноос хойш 95 тулаан хийснээс 55 ялж(32 KO), 39 ялагдан (7 KO), нэг тэнцэж байжээ.

Харин Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн рингэнд өрсөлдөх долоо дахь тулаан нь бөгөөд нэг ч ялагдалгүй яваа юм.


Энэ удаагийн тулаан 8 раунд үргэлжлэх бөгөөд тасалбарын үнэ 60, 65, 80 ам.доллар үнэтэй байгаа аж.

 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.