Ч.Санжаадамба түрүүлж, П.Бүрэнтөгс үзүүрлэлээ

Бүгд найрамдах Монгол улсаа дэлхий дахинд тунхаглан зарласны түүхт 92 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо. Барилдаанд 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба найм даван түрүүллээ. Тэрбээр улсын наадам, цагаан сарын барилдааны дараа нэрлэгддэг чансаа өндөр энэхүү барилдаанд дөрөв дэх удаагаа түрүүлж буй юм.

Харин Увс аймгийн Давст сумын харьяат, Монгол улсын арслан П.Бүрэнтөгс долоо даван үзүүрлэлээ. Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь, Булган аймгийн Сайхан сумын харьяат, улсын харцага Н.Түвшинбаяр нар шалгарчээ.

Наадмаас хойш бөхийн өргөөнд зодоглож амжаагүй явсан Олимпийн аварга Н.Түвшинбаяр таавар эвдсэн барилдаануудаар бэлэг барилаа. Тэрбээр гурвын даваанд а.а У.Батгэрэлийг, дөрөвт а.а Т.Бэгзсүрэнг, тавд у.г Б.Гончигдамбыг, зургаад у.з Б.Пүрэвсайханыг тус тус давж, их шөвөгт Санжаадамба аваргын бусгах мэхэнд өвдөг шороодлоо.
 

Тавын даваа

1.    Ч.Санжаадамба у.ав–Б.Серик а.а

2.    П.Бүрэнтөгс у.а–Н.Батзаяа у.х

3.    Н.Батсуурь у.а –Б.Амарзаяа у.н

4.    Р.Пүрэвдагва у.а– Д.Баасандорж у.з

5.    Б.Гончигдамба у.г–Н.Түвшинбаяр у.х

6.    Б.Пүрэвсайхан у.з–Э.Даш у.н

7.    Ц.Содномдорж у.х –Н.Золбоо а.а

8.    Т.Баасанхүү у.х–Э.Энхбат у.ө.и.н

Зургаагийн даваа

1.    Ч.Санжаадамба у.ав–Н.Золбоо а.х.а

2.    П.Бүрэнтөгс у.а–Р.Пүрэвдагва у.а

3.    Н.Батсуурь у.а–Т.Баасанхүү у.х

4.    Б.Пүрэвсайхан у.з –Н.Түвшинбаяр у.х

Долоогийн даваа

1.    Ч.Санжаадамба у.ав –Н.Түвшинбаяр у.х

2.    П.Бүрэнтөгс у.а–Н.Батсуурь у.а

Наймын даваа

1.    Ч.Санжаадамба у.ав–П.Бүрэнтөгс у.а

/түрүүлсэн/                      /үзүүрлэсэн/

Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.