“Анхдугаар Үндсэн хууль: Түүх ба орчин үе” хурал боллоо
Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шинжлэх ухааны академи хамтран “Анхдугаар Үндсэн хууль: Түүх ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр /2016.11.25/ Төрийн ордноо зохион байгууллаа.

Хурлын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн Миеэгомбын Энхболдын илтгээлтийг УИХ-ын даргын зөвлөх Ж.Мөнхжаргал оролцогчдод уламжлав.

Монгол Улсын Их Хурлын дарга, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн Миеэгомбын Энхболдын илтгээлтдээ “Тэртээ 92 жилийн өмнө Монгол оронд минь нэгэн түүхэн үйл явдал болсон билээ. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тохиосон энэ үйл явдлыг тухайн үед гаргасан ухуулах бичигт “Монгол язгууртанд хэдэн зуун оноос нааш үзэгдсэнгүй гайхамшигт хэрэг явдал болов” хэмээн дүгнэж, их зохиолч Д.Нацагдорж “үзэгдээгүй сонин гайхамшигт явдал болж, олон ард түмний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Энэ бол Улсын анхдугаар Их хурал хуралдаж, үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд туурга тусгаар улсаа сэргээн байгуулсан монгол түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх, улс орны ирээдүй хойчийн зам мөрийг тодорхойлох анхны Үндсэн хуулиа хэлэлцэн баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан явдал байв.

Шинэ Үндсэн хууль нь Монгол төрийн түүхнээ анх удаа хаант засаг, хамжлагат ёсыг халж, Бүгд Найрамдах засаглалыг сонгосон, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмуудыг тунхаглаж, төрийн байгуулалтын хувьд түүхэн дэвшил болсон улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан, туурга тусгаар төр улсаа дэлхий дахинд зарласан түүхэн ач холбогдолтой баримт бичиг байв. Түүнчлэн Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарлаж, Азид анх удаа сонгох, сонгогдох эрхийг хуульчлан, өрнө дорно дахинаас анх түрүүн эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн адил тэгш эрхийг олгосон нь Монголд төдийгүй олон улсын улс төрийн амьдрал, нийгмийг ардчилах үйлсэд цоо шинэ үзэгдэл болсон юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Үргэлжүүлэн Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат уг эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр “100 орчим жилийн өмнө Монголчууд түүхийн шинэ хуудсыг нээж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь дэлхий дахинд цоо шинэ Монгол Улсыг зарлан тунхагласан чухал үйл явдал болсон. Бид улс төржилгүйгээр өнгөрсөн түүхээ алдаа, оноотой нь хамт хойч үедээ үнэн зөвөөр уламжлуулах учиртай” гэж онцлов.

“Анхдугаар Үндсэн хууль: Түүх ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, профессор, Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ж.Болдбаатар “Монгол дахь Үндсэн хуульт ёсны уламжлал, шинэчлэл, залгамж чанарын асуудалд” сэдвээр, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Даш-Ёндон “Монгол Улсын Үндсэн хуулиудын үзэл баримтлалын авцалдаа” сэдвээр, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Н.Хишигт “Улсын Анхдугаар Их Хурал Бүгд Найрамдах Улсыг тунхагласан нь” сэдвээр, Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Өлзийбаатар “Анхдугаар Үндсэн хууль боловсруулах үеийн Монголчуудын Үндсэн хуульт засаглалын тухай үзэл санаа” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-26 12:27:28
    Хишигт гуайгаас бусад нь сайдын тушаалаар тэргүүлэх ажилтан биш.
  • zochin 2016-11-26 11:19:04
    энэ гомо мөнхөө гэж ямар хүн байнаа монголын интернэтээр сүүлийн хэдэн жил од болж дууслаа эрэгтэй хүн мөртлөө эрэгтэй хүүхэд татаж чангаадаг юм уу даа янз нь