Энэ сарын 02-оос 11-ий хооронд Малайз улсад зохиогдсон "AFC Solidarity cup 2016" тэмцээнд оролцож, Шри Ланкийг 2:0-ээр хожсон Монголын шигшээ багийн, дэлхийн чансаа ахилаа.
Сард нэг удаа өөрчилөгддөг дэлхийн чансаанд Монгол улсын шигшээ баг 202-р байрт бичигдэж байсан бол өчигдөр дөрвөн байр урагшилжээ. Шигшээ багийн дундаж нас ердөө 22,8 байсан ч Азийн тавцанд чамлахааргүй амжилт гаргаж, дэлхий чансаагаа ахиулж чадсан нь манай залууст илүү боломж байгааг харууллаа.
Шигшээ багийн амжилтад цаг хугацаа шаардлагатай учраас МХБХ тамирчдын ур чадварыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгээ мэдэгдэж байна. Түүнээс гадна шигшээ багийн тамирчдын бэлтгэлжилтийг чухалчлан үзсэний үндсэн дээр “AFC Solidarity cup 2016” тэмцээний өмнө урд хөршид 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийжээ.
Мөн ирэх 2017 онд шигшээ багийн чансааг ахиулах боломж байгааг МХБХ-ноос хэлж байна.

Б.Сансар
olloo.mn